БОЛОВСРОЛ

Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа

Улаанбаатар хотын ЕБС-ийн хичээл энэ сарын 13-нд биш 20-нд эхлэхээр болж байна.

Засгийн газрын өнөөдрийн (2020.01.06) хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдсэний нэг нь сурагчдын амралтыг сунгах эсэх асуудал байсан. Тэгвэл энэхүү асуудлыг хэлэлцэж, сурагчдын ээлжийн амралтыг долоо хоногоор сунгалаа. Ингэснээр Улаанбаатар хотын ЕБС-ийн хичээл энэ сарын 13-нд биш 20-нд эхлэхээр болж байна.

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг сунгах саналыг хүргүүлсэн нь энэ аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet