Үндэсний Статистикийн Хорооноос "Ядуурлын судалгаа"-г танилцууллаа. 

Монгол Улсын "Ядуурлын түвшин - 2022" танилцуулж байна.

- "Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал" илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким,

- “Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЯДУУРЛЫН СУУРЬ ШУГАМЫГ 2022 ОНООР ШИНЭЧИЛЛЭЭ

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) болон Дэлхийн Банк 2002 оноос эхлэн ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийх чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн. Үндэсний Статистикийн Хороо Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар ядуурлын суурь шугамыг 2022 оноор шинэчлэн тооцож, үр дүнг танилцуулж байна. 

Дэлхийн Банк болон олон улсын байгууллагуудын зөвлөмжийн хүрээнд, ядуурлын суурь шугамыг арван жилийн давтамжтай шинэчилж, хүн амын амьжиргааны хэв шинжид гарч буй өөрчлөлтийг тусгадаг. Энэхүү зөвлөмжийн дагуу Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтарч 2010 онд тогтоосон ядуурлын суурь шугамыг 2022 оноор шинэчиллээ. 

Ядуурлын шугам нь насанд хүрсэн нэг хүн эрүүл, идэвхтэй амьдрахад шаардлагатай илчлэгийг хоол хүнснээс авахаас гадна зайлшгүй хэрэгцээтэй хүнсний бус хэрэглээгээ хангахад шаардлагатай хэрэглээний хамгийн бага зардал юм. Ядуурлын суурь шугамын тооцооллыг шинэчлэхэд 2022 онд  зохион байгуулсан “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)”-ны өрхийн хэрэглээний мэдээлэлд суурилан олон улсын шинэчилсэн арга зүйг ашиглалаа.  

Дэлхийн Банкнаас ядуурлыг хэмжих, хэрэглээний иж бүрдлийг байгуулах аргачлалыг 2022 онд шинэчилж, улс орнуудад зөвлөмж болгосон. Энэхүү аргачлалд үндэслэн Монгол Улсын ядуурлын шугамыг тооцох, хүн амын хэрэглээний бүрэлдэхүүн байгуулах зарчимд тодорхой өөрчлөлтүүд орууллаа. Үүнд: 

Нэгдүгээрт, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан нэг хүний хоногт ногдох хүнсний жишиг хэрэгцээний зөвлөмж илчлэгийн хэмжээнд (2400 ккал) үндэслэн тооцооллоо.  Хоёрдугаарт, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) зөвлөмж болгосон өрхийн гишүүдийг насанд хүрсэн хүнд шилжүүлэх хэмжээсийг ашиглав. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн болон хүүхдийн хэрэглээг ялгаатай гэж тооцсон. Гуравдугаарт, Дэлхийн Банкны шинэчилсэн аргачлалыг ашиглан хэрэглээний иж бүрдэл байгуулах тооцооллыг сайжруулсан. Тухайлбал, сууцны түрээс, удаан эдэлгээт барааны үнэлгээний загварыг сайжрууллаа. 

ҮСХ болон Дэлхийн Банк хамтран 2022 оны шинэчилсэн аргачлалын дагуу өмнөх онуудын тооцооллыг хийж, харьцуулах боломжийг ханган, ядуурлын нөлөөллийн дэлгэрэнгүй шинжилгээг 2024 оны 10 дугаар сард багтаан олон нийтэд хүргэхээр боловсруулан ажиллаж байна. 
Монгол Улсын насанд хүрсэн нэг хүн эрүүл, идэвхтэй амьдрахад шаардлагатай илчлэгийг хоол хүнснээс авахаас гадна зайлшгүй хэрэгцээтэй хүнсний бус хэрэглээгээ хангахад шаардлагатай хамгийн бага зардал 2022 оны байдлаар (ядуурлын шугам) 418’090 төгрөг байна. Монгол Улсад ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна. 

Хүн амын суурьшлаар авч үзэхэд, хотод (Улаанбаатар хот болон аймгийн төв) ядуурлын түвшин 23.0 хувь байгаа бол хөдөөд (сумын төв болон хөдөөд) 35.6 хувь байна. Ядуурлын түвшин хотод хөдөөтэй харьцуулахад бага байгаа хэдий ч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 56.7 хувь буюу 518.4 мянган хүн хотод амьдарч байна. 
Бүс нутгийн хувьд авч үзвэл, баруун бүсэд ядуурлын түвшин хамгийн өндөр буюу 36.5 хувь байгаа бол Улаанбаатарт хамгийн бага буюу 21.6 хувь байна. 
Хэдийгээр ядуурлын түвшин Улаанбаатар хотод бага байгаа боловч хүн амын хувьд авч үзэхэд, 341.5 мянган хүн буюу ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 37.4 хувь нь нийслэлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 5 хүн тутмын 2 нь Улаанбаатар хотод амьдарч  байна.  

#live, #ҮСХ, #"Ядуурлын судалгаа",