Хятадын эдийн засаг 2022 онд цар тахлаас улбаалан 3%-ийн өсөлт үзүүлсэн бол 2023 онд 5.2%-ийн өсөлт үзүүлсэн. Энэ нь сайжирсан мэт боловч сүүлийн 30 жилийн эдийн засгийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг юм.

Эдийн засгийн талаарх зах зээлийн нөхцөл байдал маш муу байгаа тул хөрөнгө оруулагчид нэгдүгээр сарын эхний долоо хоногт тус улсын хөрөнгийн зах зээлийг их хэмжээгээр орхижээ.

Мөн долоо хоногийн өмнө Хонконгийн шүүх үл хөдлөх хөрөнгийн томоохон компани болох 300 гаруй тэрбум ам.долларын өртэй “Evergrande”-г татан буулгах шийдвэр гаргасан.

Эдгээрээс болж Хятадын “CSI 1000” хувьцааны индекс сүүлийн 11 хоногт 20%-иар буурчээ. Түүнчлэн өчигдөр Хятадын зах зээлийн бүх индексүүд унаснаар зохицуулагчид үнийн үргэлжилсэн уналтаас сэргийлэхийн тулд арилжааг зогсооход хүрсэн байна.

Улмаар хөрөнгийн зах зээл сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсний дараа Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хороо (CSRC) хувьцааны үнийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг өнөөдөр зарлалаа.

Үүнд брокерийн компаниудыг зээлэх зорилгоор хувьцаа худалдаж авахыг зогсоох, худалдаж авсан өдөртөө хувьцаагаа зарж борлуулсан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зээл олгохыг хориглох, үнэт цаасны дахин санхүүжилтийн хэмжээг хязгаарлах зэрэг богино арилжааг (short selling) таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ багтсан байна.

Богино арилжааг хязгаарлах хүчин чармайлтын үр дүнд үнэт цаасны зээл 24 хувиар буурч, 63.7 тэрбум юаньд хүрсэн болохыг CSRC мөн мэдэгдэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин санхүүгийн зохицуулагчидтай үндэсний хөрөнгийн зах зээлийн талаар хэлэлцэх гэж байгаа талаар Bloomberg News мөн эх сурвалжаас иш татан өнөөдөр мэдээлжээ. 

Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо (CSRC) тэргүүтэй зохицуулагчид зах зээлийн нөхцөл байдал болон сүүлийн үеийн бодлогын санаачилгын талаар дээд удирдлагуудад тайлан тавих гэнэ.

Эх сурвалж: Reuters, Business Insider

#хөрөнгийн зах зээл, #ХЯтад, #Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хороо, #богино арилжаа,