III Чарльз хаан хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмчилгээ хийлгэхийн тулд албан үүргээсээ завсарлага авч байгааг Букингемийн ордон даваа гарагт мэдэгджээ. 75 настай Чарльз эмчилгээ хийлгэж эхэлсэн ба сэтгэл санаа нь “эерэг”, аль болох хурдан ажилдаа эргэн орохыг хүлээж байгаа гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.
Өнгөрсөн сард тэрээр Лондонгийн эмнэлэгт гурван өдөр хэвтэж, түрүү булчирхайн томролыг засах мэс засал хийлгэсэн юм. Энэ үеэр хорт хавдартай нь илэрсэн аж. Одоогоор Букингемийн ордон “хорт хавдартай” болох нь тогтоогдсон гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Чарльз хаан долоо хоногийн өмнө эмнэлгээс гарснаасаа хойш анх удаа ням гарагт хатан Камиллагийн хамтаар олон нийтийн арга хэмжээнд оролцсон байна. Түүний бэр Уэльсийн гүнж Кейт Миддлтон мөн ижил эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэн, хэвлийн хөндийн мэс засал хийлгэсэн юм. Тэрээр Улаан өндөгний баяр өнгөртөл үүрэгт ажилдаа орохгүй.
Хааны гэр бүлийнх гишүүдийн эрүүл мэндийн нарийн ширийн зүйлийг хувийн асуудал гэж үзээд нийтэд дэлгэдэггүй ч Чарльз сүүлийн үеийн эмчилгээнийхээ талаар нээлттэй мэдээлж байгаа.
Хаан оношоо ойрын гэр бүлдээ биечлэн хэлсэн ба түүний бага хүү хунтайж Харри ойрын өдрүүдэд Их Британид очиж түүнтэй уулзахаар болсныг Сассексийн гүнгийн ойрын эх сурвалж хэлжээ. 2020 онд хааны гэр бүлийн цол хэргэмээс татгалзсаныхаа дараа Харри одоо Америкийн Калифорни мужид эхнэр Меган болон хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #хорт хавдар, #III Чарльз хаан, #Букингемийн ордон,