Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байгаа юм.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 13.2 градусаар хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага байна.

#обег, #цасан бүрхүүл,