Хойд Солонгос хойгийн баруун эргээс олон тооны далавчит пуужин харвасан болохыг Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ. Өмнөдийн мэдэгдэлд дурдсанаар пуужингийн туршилт өглөөний 11:00 цагт болсон байна.

Өөр дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна.

Энэ нь Пхеньяны долоо хоногийн дотор хийж буй дөрөв дэх удаагийн далавчит пуужингийн туршилт юм.

Нэгдүгээр сарын 24-нд тус улс баруун эргээс анх удаа тодорхойгүй тооны “Пулхвасал-3-31” нэртэй далавчит пуужин харвасан. Мөн өнгөрсөн ням гарагт шумбагч онгоцноос далавчит пуужин (SLCM) харвах туршилт хийсэн бөгөөд удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр туршилтыг ажиглаж, хяналт тавьсан талаар “KCNA” мэдээлж байв.

Хамгийн сүүлд гурван өдрийн өмнө Хвасал-2 стратегийн далавчит пуужин туршсан.

Ким мөн Намфо байлдааны хөлөг онгоцны үйлдвэрт зочлох үеэрээ дайны бэлтгэлийг эрчимжүүлэх, тэнгисийн бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарыг шинэчилж, тэнгисийн цэргийн флотыг бэхжүүлэхийг уриалсан тухай “KCNA” баасан гарагт мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

#далавчит пуужин, #пуужингийн туршилт, #Хойд солонгос, #Өмнөд Солонгосын арми,