Кенийн нийслэл Найроби хотод хүчтэй хийн дэлбэрэлт болсны улмаас олон хүн шархдаж, хэд хэдэн хүн амь насаа алджээ.
Эмбакаси дүүрэг дэх “Kentainers Company ltd” үйлдвэрт хийн баллон цэнэглэж байх үед шөнө дундын өмнөхөн дэлбэрэлт болсныг засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Исаак Мваура мэдэгдэв.
Кенийн Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр 271 хүнийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэсэн бол 27 хүнд ослын газарт үзлэг хийсэн байна.
Дор хаяж хоёр хүн нас барсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Дэлбэрэлтийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
“Хийн баллоныг цэнэглэж байх үед гал гарч, хэд хэдэн хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Үйлдвэрийн барилгад их хэмжээний хохирол учирсан. Галын шалтгаан тодорхойгүй байна” гэж Мваура “X” платформоор мэдэгджээ.
Гал хэд хэдэн орон сууцны барилгад тархсан тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.
Орон сууцны барилгын ойролцоо томоохон гал гарч буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Галыг бүрэн унтраагаагүй байгаа ба эрх баригчид иргэдийг тус бүсээс зайлсхийхийг зөвлөсөн байна.
WATCH: Massive gas explosion in Nairobi, Kenya. At least 2 dead, 167 injured. Death toll expected to rise pic.twitter.com/cfle9onXYT
— BNO News (@BNONews) February 2, 2024
Эх сурвалж: BBC

#Гал түймэр, #Кени, #Найроби, #хийн дэлбэрэлт,