Унгар улстай зөвшилцөлд хүрснээр ЕХ-ны 27 удирдагч бүгд Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцсон байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский шинэ санхүүжилтийг сайшаагаад, тусламжийн багц нь тус улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэв.
Мөн Украины эдийн засгийн яам эхний ээлжийн санхүүжилтийг гуравдугаар сард авна гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.
Энэхүү багц нь ирэх дөрвөн жилийн хугацаанд тэтгэвэр, цалин болон бусад зардлыг төлөхөд зарцуулагдана.
Унгарын Ерөнхий сайд арванхоёрдугаар сард болсон Европын дээд хэмжээний уулзалтын үеэр уг багцад хориг тавьсан бөгөөд энэ удаад ч хориг тавих вий гэсэн болгоомжлол байсан.
Багцын асуудлаар тохиролцоонд хүрсэн тухай мэдээг дээд хэмжээний уулзалт эхэлснээс хойш хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа зарласан нь Орбан болон ЕХ-ны бусад удирдагчид хоорондын санал зөрөлдөөний улмаас яриа хэлэлцээр илүү удаан үргэлжилнэ гэж таамаглаж байсан олон ажиглагчдыг гайхшируулав.
Дипломат эх сурвалжуудын хэлснээр уг багцын асуудлаар жил бүр хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол хоёр жилийн дараа хянан үзэх заалтыг гэрээнд тусгасан байна.
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэ өдрийг “Европын хувьд сайхан өдөр” гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: BBC

#Европын холбоо, #УКраин, #тусламжийн багц,