13 настай Лионель Месси болон Барселона клуб хоорондын анхны гэрээг баталгаажуулсан амлалт амны алчуур дээр хийгдэж байсан бөгөөд уг алчуурыг гуравдугаар дуудлага худалдаанд оруулах гэж байгааг Bonhamsмэдэгдэв. Эхлэх үнэ нь £300,000 байх гэнэ.

2000 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Барсагийн захирал Карлес Рексач болон тамирчны аав Хорхе Месси, агент Орасио Гаггиоли, зөвлөх Хосеп Мингуелла нар тохиролцсоны дараа Рексач Мессиг клубт элсүүлэх амлалтаа амны алчуур дээр бичиж, гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

Месси нэг сарын дараа Барсад нэгдэж, багийн мэргэн бууч болсон юм.

Тэрээр 16 настайдаа анхны тоглолтоо хийснээс хойш Каталоны багийн төлөө 778 тоглолтод оролцож, 672 гоол оруулсан.

Өдгөө 36 настай Месси 2021 онд Парис Сент-Жермен клуб руу шилжих хүртлээ Барселонагийн хамтаар Ла лигт 10 удаа, Аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн.

Месситэй хийсэн анхны уулзалтаас хойш Барселона ямар ч хариу өгөөгүйд Мессигийн гэр бүлийнхэн санаа зовсны дараа Рексач тамирчны аавыг үдийн хоолонд урьж, уулзалт зохион байгуулсан ба энэ үеэр амны алчуур дээр гарын үсэг зурсан аж. 

Амны алчуур дээр цэнхэр бэхээр 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Барселон хотод Мингуелла, Хорасио нарыг байлцуулан, Барселона клубын спортын захирал Карлес Рексач миний бие үүгээр өөрийн хариуцлагын дагуу, аливаа санал зөрөлдөөнийг үл харгалзан тохиролцсон мөнгөн дүнгээрээ тоглогч Лионель Месситэй гэрээ байгуулахыг зөвшөөрч байна гэж бичжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулах Британийн Bonhams-ийн ном, гар бичмэл хариуцсан Иан Эхлинг Энэ бол миний өмнө нь хариуцаж байсан хамгийн сэтгэл хөдөлгөм зүйлсийн нэг гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тийм ээ, энэ бол цаасан салфетка, гэхдээ энэ бол Лионель Мессигийн карьерийн эхлэлийг тодорхойлсон алдартай салфетка юм. Энэ нь Барселона клубын ирээдүй болсон Мессигийн амьдралыг өөрчилсөн бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэх олон тэрбум шүтэн бишрэгчдэд хөлбөмбөгийн хамгийн гайхалтай мөчүүдийг мэдрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эх сурвалж: BBC

#дуудлага худалдаа, #Лионель Месси, #Барселона, #гэрээ, #амны алчуур,