ДЭЛХИЙН МЭДЭЭ

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Жейкоб Зума өөрийгөө цагдаад хүлээлгэн өгчээ

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Жейкоб Зума нь шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр 15 сар шоронд хоригдох гэж байна. Цагдаагийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лирандзу Фемба Лхагва гарагийн шөнө Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу Зума цагдаагийн албаны хяналтад байгааг батлав. 

Тодруулбал, Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн долоо хоногт Зумад 2018 он хүртэл засгийн эрхийг барьсан есөн жилийн хугацаанд холбогдох авлигын хэргийн нотлох баримтыг өгөхдөө заавар зөрчсөн гэж буруутгаж, ял оноосон юм. Лхагва гараг гэхэд Зума цагдаагийн газарт өөрөө ирэхгүй бол түүнийг баривчлахыг цагдаа нарт даалгасан байсан.

Зума сангийн мэдэгдэлд “Эрхэм хүндэт Өмнөд Африкчууд болон дэлхий дахинаа. Ерөнхийлөгч Зума хорих тушаалыг биелүүлэхээр шийдсэн болохыг анхаарна уу. Тэр өөрөө ЗНН дахь засан хүмүүжүүлэх газар руу явж байгаа” гэжээ.

Эх сурвалж: www.theguardian.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet