Японы саран дээр газардах төхөөрөмж цахилгаан хангамжийн асуудлаас болоод долоо хоног гаруй унтраалттай байсны эцэст дахин ажиллаж эхэллээ.

Японы сансар судлалын агентлаг (JAXA) ням гарагийн орой Сарыг судлах ухаалаг газардагч (Slim)-тэй дахин холбоо тогтоосон болохоо мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 20-нд Slim нь сарны гадаргуу дээр газардсанаар Япон улс АНУ, хуучин ЗХУ, Хятад, Энэтхэгийн дараа саран дээр зөөлөн газардсан тав дахь орон болсон юм.

Гэсэн ч газардах үед “Slim”-ийн нарны зай хураагуур нарны тусгалаас эсрэг зүг харсан тул эрчим хүч гаргаж чадаагүй. 

Сансрын хөлөг хэдэн цагийн турш батарейгаар ажилласан бөгөөд удирдлагын баг нарны тусгалын өнцөг өөрчлөгдөхөд дахин сэргээх боломж олгох үүднээс “Slim”-ийг унтраахаар шийдсэн юм.

JAXA”-ийн мэдээлснээр, эцэст нь ням гарагт нарны тусгал өөрчлөгдсөнөөр нарны гэрлийг хуримтлуулж, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болсон байна.

Тус агентлаг мөн “X”платформоор нь “Slim”-ийн авсан ойролцоох хадны зургийг хуваалцжээ.

Газардагч нь даалгаврынхаа явцад саран дээрх чулуулгийн найрлагад дүн шинжилгээ хийх байдлаар сарны гарал үүслийн талаарх сэжүүрийг хайна.  

“Slim” Шиоли гэгддэг экваторын ойролцоох тогоон дотор, зорилтот газраасаа 55 метрийн зайд газардсан бөгөөд Jaxa үүнийг цэгэн буултын технологид урьд өмнө байгаагүй амжилт гэж тодорхойлсон.

Энэ технологи нь түлш, ус, хүчилтөрөгчийн боломжит эх үүсвэр байж болзошгүй гэж үздэг сарны туйлуудыг судлах ирээдүйн судалгаанд чухал ач холбогдолтой. 

Статистик мэдээллээр саран дээр газардах нь маш хэцүү бөгөөд бүх оролдлогын тал хувь нь л амжилттай болсон байдаг. Японы өмнө нь хийсэн хэд хэдэн оролдлого мөн бүтэлгүйтлээр өндөрлөж байв.

“Slim” саран дээр хэр удаан даалгавар гүйцэтгэх нь тодорхойгүй боловч “Jaxa”-ийн өмнө нь мэдээлж байснаар уг газардагч сарны шөнийг тэсэж чадахаар бүтээгдээгүй аж. Сарны шөнө ойролцоогоор 14 хоног үргэлжилдэг ба дараагийн шөнө пүрэв гарагт эхэлнэ.

Эх сурвалж: BBC

#Япон, #SLIM, #Сарыг судлах ухаалаг газардагч, #Smart Lander for Investigating Moon, #саран дээр газардагч,