Гэрэл зургийг MPA.mn

2023-2024 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт дуусаж, сүүлийн хагас жилийн хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Мөн 2024 оны төсвийн жил эхэлж байна.

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2024 онд боловсролын асуудалд... тэр дундаа багш, суралцагчийн хөгжил, төлөвшил, нийгмийн асуудал, сурах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Дараах аймаг, дүүргүүд 2024 оныг боловсролын салбарын жил болгон нэрлэсэн байна. Үүнд: 

- Завхан аймаг "Боловсролын салбарын сэргэлтийн жил"

- Говь-Алтай аймаг "Боловсролын чанарыг сайжруулах жил"

- Говьсүмбэр аймаг "Багшийн хөгжлийг дэмжих жил"

- Увс аймаг "Суралцагчийн сайн сайхан байдлыг хангаж, суралцагч байгууллагыг хөгжүүлэх жил"

- Булган аймаг "Сургалтын байгууллагын менежменийг сайжруулах жил"

- Дорнод аймаг "Мэргэжлийн хөгжлөөр багшлахуйг дэмжих жил"

- Багануур дүүрэг “Багшийг чадавхжуулж, суралцагчийн суралцах орчин нөхцөлийг сайжруулах жил" болгон 2024 оныг тус тус зарлажээ.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭ: 

Аймгууд 2024 онд боловсролын салбарт 91 хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж 19,3 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан бол нийслэлийн дүүргүүд 13 хөтөлбөр, арга хэмжээнд 5,5 тэрбум төгрөг, нийслэл хот 2 хөтөлбөр, арга хэмжээнд 2,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын хэмжээнд 2024 онд боловсролын салбарт 106 хөтөлбөр, арга хэмжээнд 27,1 тэрбум төгрөгийг аймаг, нийслэл, дүүргээс зарцуулна. Тухайлбал: 
Дорноговь аймаг 16 хөтөлбөр, арга хэмжээнд 2,0 тэрбум төгрөг, Дорнод аймаг 10 хөтөлбөр, арга хэмжээнд 3,2 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймаг 12 хөтөлбөр, арга хэмжээнд 1,9 тэрбум төгрөг, Орхон аймаг 14 хөтөлбөр, арга хэмжээнд 1,3 тэрбум төгрөг,  Сүхбаатар дүүрэг 3 хөтөлбөр, арга хэмжээнд 4,7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол бусад аймаг, дүүрэг 1-6 хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөж 40 саяас 1,4 тэрбум төгрөгийг зарцуулна. 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ: 
Аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарт 289 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 121,8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн дүүргүүд 72 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 67,0 тэрбум төгрөгөөр, нийслэл 73 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөж, 2024 онд санхүүжих 132,4 төгрөгийг баталжээ. Улсын хэмжээнд орон нутагт нийт 434 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөгдөж 321,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгө оруулалттай нийлээд 1,0 их наяд гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тухайлбал: 
Дорноговь аймаг 30 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 22,6 тэрбум төгрөгөөр, Орхон аймаг 40 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 17,4 тэрбум төгрөгөөр, Өмнөговь аймаг 37 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 37,0 тэрбум төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг 11 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 30,4 тэрбум төгрөгөөр, Хан-Уул дүүрэг 25 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 28,5 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол бусад аймаг, дүүргүүд 1-17 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 600 саяас 5,3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. 

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УРСГАЛ ЗАРДАЛ: 
2024 онд боловсролын салбарын урсгал зардалд нийт 212,6 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс аймаг, орон нутаг 139,9 тэрбум төгрөг, нийслэл 72,7 тэрбум төгрөгийг зарцуулна.

#онцолсон, #Боловсролын ерөнхий газар, #2024 оны төсвийн жил эхэлж байна, #гуравдугаар улирлын хичээл эхэлж байна,