Гэрэл зургийг MPA.mn
Эцэг, эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуй нэгжүүд орчиндоо аюулгүй байдлын үнэлгээ хийж, орчны эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ аваарай. Гэртээ аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ дараах асуумжид хариулж, хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлнэ
Тухайлбал,
- Цахилгааны утас, монтаж далд найдвартай эсэх, залгуур, оролтууд газардуулагчтай тог цохих аюулгүй байгаа эсэх,
- Зуух, яндангийн бүрэн байдал сайн, угаартах аюулгүй, угаар мэдрэгчийг ажиллуулж байгаа эсэх,
- Гэр байшингийн гадаа гал унтраах хэрэгсэл (элс) байдаг эсэх,
- Халуун ус, халуун тогоо, халаагуур, индүү, ус буцалгагч гэх мэт зүйлсэд хүүхэд түлэгдэх эрсдэлгүй, хамгаалалттай байдаг эсэх,
- Чүдэнз, асаагуур зэрэг гал гаргах, шатах хэрэгсэл далд эсхүл хүүхэд хүрэх боломжгүй газарт байгаа эсэх, мөн эм тариа, бусад хорт бодисын агууламжтай ариутгал, цэвэрлэгээний бодис хүүхдийн гар хүрэхээргүй байдаг эсэх,
- Ус болон шингэн зүйлийг хадгалах сав тагтай бөгөөд тогтмол тагладаг эсэх,
- Хурц үзүүртэй зүйл буюу хутга, хайч, зүү зэргийг хүүхдийн гараас хол байлгадаг эсэх,
- Байшингийн (гэр) шат, тагт, цонх хамгаалалттай бөгөөд хүүхэд унаж бэртэхээс хамгаалах нөхцөл бүрдүүлсэн эсэх,
- Хүүхэд залгих магадлалтай жижиг тоглоом, товч, эвлүүлдэг тоглоом, зоос, зай зэрэг эд зүйлсийг хүүхдээс хол байлгадаг эсэх шалгаж үзнэ.

#Боловсролын ерөнхий газар, #Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, #хнхя,