Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр Завхан аймаг наймдугаар байрт оржээ. Аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг удирдлага ба манлайлал, хандлага, ур чадвар, инновац гэсэн таван үзүүлэлтээр үнэлжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Австралийн цахим шилжилтийн бэлэн байдлыг үнэлэх аргачлалаар “Монгол Улс: аймгуудын цахим шилжилтийн тайлан 2023”-ыг гаргажээ.
Завхан аймгийн хувьд удирдлага ба манлайллаар долоодугаар байрт, хандлагаар тавдугаар байрт, ур чадвараар зургаадугаар байрт оржээ. Тодруулж хэлбэл, ур чадварын түвшин нь орон нутгийн иргэдийн цахим ур чадварын түвшин болон төрийн шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцож чадаж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой бөгөөд боломжит дээд оноо нь тав байна. Завхан аймаг ур чадвараар 2.8 оноо авчээ.
Дэд бүтцийн үзүүлэлт нь орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, хот төлөвлөлтөд харилцаа холбооны дэд бүтцийн асуудлыг хэрхэн тусгаж байгааг тодорхойлох зорилготой бөгөөд боломжит дээд оноо нь тав байх аж. Завхан аймаг гурван оноо авч, дэд бүтцийн хувьд 17-р байрт оржээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого үр дүнгээ өгч, иргэд ч талархалтай хандаж байна.
Энэхүү судалгаагаар, аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, нийгэм, эдийн засгийн үндсэн салбаруудын цахим шилжилтийн байдал, орон нутгийн цахим үйлчилгээний үзүүлэлт, иргэдийн цахим оролцооны түвшнийг тодорхойлсон байна.
Мөн төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны цахимжилт, орон нутгийн бизнесийн орчин, инновац, иргэдийн төрийн цахим үйлчилгээний талаарх сэтгэл ханамж, аймгуудын цахим шилжилтийн бодлого, харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Завхан аймаг сүүлийн хэдэн сард аймгийнхаа цахимжилтад илүү анхаарсан. Гэвч бусад аймагтай харьцуулахад хангалттай биш байна. Цахимын дэд бүтцээр Завхан аймаг бусдаас хол хоцорч байна.
Салбарын хувьд харилцаа холбоо, байгаль орчин, эрчим хүч, нийгмийн салбарууд хангалтгүй байна. Боловсролын цахимжилтаар бүр сүүлд бичигдлээ. Ганцхан эрүүл мэндийн цахимжилтаараа боломжийн үнэлэгджээ. Иргэдийн цахим оролцооны түвшин ч хангалтгүй байна. Тиймээс аймгийнхаа цахим шилжилтийг бусад аймагтай харьцуулж, хойш татаж буй үзүүлэлтүүдийг илүү анхаарч ажиллана.
Цахим шийдлүүдийн үр дүнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах, төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааг цахимжуулах, хүнд суртлыг багасгах, цаг хэмнэх, авлигыг алга болгох. Ялангуяа иргэдийн мэдээлэл хяналтыг сайжруулахад илүү анхаарна.
Иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, интернэтийн хурдыг сайжруулах, төрийн албан хаагчдын харилцааны соёлыг сайжруулах. Төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, хурдан цэгийн тоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана” гэв.

#ЗАВХАН, #Цахим аймаг,