Даваа гарагт АНУ, Их Британийн арми Йеменд дахин цохилт өгч, Хутигийн газар доорх агуулах, мөн бүлэглэлийн Улаан тэнгис дэх хөлөг онгоцонд цохилт өгөхөд ашигладаг пуужин болон ажиглалтын хүчин чадлыг онилсон болохыг Пентагон мэдэгдэв.
Йемений хамгийн олон хүн амтай хэсгийг хяналтдаа байлгадаг Хути нь Израил Газад цохилт өгч байгаа энэ үед Улаан тэнгис дэх дайралтаараа палестины талд зогсож байгаагаа илэрхийлж байгаа.
Улаан тэнгис дэх халдлагаас болж тээвэрлэлт тасалдаж, дэлхийн инфляцын талаарх санаа зовнилыг өдөөсөн. Мөн Израил-Хамас-ын дайны үр дагавар Ойрх Дорнодыг тогтворгүй болгож болзошгүй гэсэн болгоомжлолыг улам гүнзгийрүүлж байна.
Сүүлийн мэдэгдэлдээ АНУ, Их Британийн арми Австрали, Бахрейн, Канад, Нидерландын дэмжлэгтэйгээр Хутигийн эсрэг найман удаа цохилт өгсөн гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.
“Эдгээр нарийн цохилтууд нь дэлхийн худалдаа болон гэм зэмгүй далайчдын амь насанд заналхийлэхэд Хутигийн ашиглаж буй чадавхыг тасалдуулах, сулруулах зорилготой” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс энэ цохилтыг өөрийгөө хамгаалах зорилгоор хийсэн гэдгийг энэ үеэр тэмдэглэжээ.
“Эдгээр арга хэмжээ нь тэдний хязгаарлагдмал нөөц болон дэлхийн худалдаанд заналхийлэх чадварт дахин нэг цохилт өгөх болно” гэж Шаппс хэлжээ.
Гэсэн ч сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн олон удаагийн цохилт нь Хутийн хөлөг онгоцны эсрэг дайралтыг зогсоож чадаагүй байна.
Чингэлэг хөлөг онгоцнууд нөхцөл байдлаас болоод Улаан тэнгист түр зогсолт хийж, эсвэл чиглэлээ өөрчилж, Азиас Европ руу чиглэсэн хамгийн дөт ачаа тээврийн зам болох Суэцийн сувгийн оронд илүү урт замыг туулахаас өөр аргагүйд хүрч байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Их Британи, #Йемен, #Хути, #Улаан тэнгис,