Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос нийслэл Манила хотын хойд хэсэгт болсон Британийн “Coldplay” хамтлагийн тоглолтод оролцохоор явахдаа нисдэг тэрэг ашигласан нь олон нийтээс шүүмжлэл дагуулжээ.
Дэлхийн хамгийн том битүү цэнгэлдэх болох “Philippine Arena”-д 40,000 үзэгч цугларсны үр дүнд “замын хөдөлгөөнд урьдчилан тооцоолоогүй хүндрэл үүссэн” гэж Ерөнхийлөгчийн хамгаалалтын групп тайлбар мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Замын хөдөлгөөний нөхцөл байдал нь баасан гарагийн орой эхнэрийнхээ хамт тоглолтод оролцсон Маркосын аюулгүй байдалд заналхийлж байсан тул нисдэг тэрэг ашиглахад хүрсэн гэж нэмж дурджээ.
Гэвч бараг 40 жилийн өмнө засаглал нь түүхэн хувьсгалаар дуусгавар болсон талийгаач ерөнхийлөгчийн хүү Маркос татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар ашигласанд олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шүүмжлэлтэй хандаж байна.
“Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг гэх мэт албан ёсны нөөцийг хувийн болон албан бус үйл ажиллагаанд ашиглах нь эрх мэдлээ урвуулан ашигласан эсвэл засгийн газрын нөөцийг урвуулан ашигласан гэсэн үг” гэж нэг “Facebook” хэрэглэгч бямба гарагт сэтгэгдэл бичсэн байна.
Өөр нэг “Facebook” хэрэглэгч “Бид нисдэг тэрэгний хэрэглээ, түлш, хамгаалалтынх нь төлбөрийг төлсөн, тэр ч байтугай тасалбарынх нь мөнгийг ч төлсөн байж магадгүй” гэж бухимдлаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Филиппин, #Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос, #Coldplay хамтлагийн тоглолт, #Philippine Arena, #нисдэг тэрэг,