Япон улс удахгүй саран дээр газардах оролдлогоо хийх гэж байна. Хэрэв даалгавар амжилттай болбол саран дээр газардсан тав дахь улс болох юм.
Японы сансар судлалын агентлаг (JAXA)-ийн Сарны судалгаанд зориулсан ухаалаг газардах төхөөрөмж (SLIM) нь бямба гарагийн шөнө дундад 20 минут үргэлжлэх газардах үе шатаа эхлүүлэх гэнэ.
Ингэхдээ сарны экваторын урд талд байрлах зорилтот цэгээсээ 100 метрийн зайд газардах зорилго тавьсан гэж “JAXA” мэдэгдэв.
“SLIM” төслийн менежер Шиничиро Сакай “Өөр ямар ч улс ийм амжилтад хүрээгүй. Япон ийм технологитой гэдгийг нотлох нь ‘Артемис’ шиг олон улсын даалгавруудад маш том давуу талыг авчрах болно.”
“JAXA” нь уг өндөр нарийвчлалтай технологийг хүчилтөрөгч, түлш, усны боломжит эх үүсвэр байх магадлалтай гэж үздэг сарны туйлуудыг судлах хүчирхэг хэрэгсэл болно гэдгийг онцолж байна.
Япон улс өнгөрсөн наймдугаар сард “Чандраян-3” хөлгөө сарны өмнөд туйлд буулгасан Энэтхэгтэй хамтран 2025 онд сарны туйлд хайгуул хийхээр төлөвлөж байгаа юм.
Саран дээр газардсаны дараа сарны чулуулагт шинжилгээ хийх “SLIM”-ийн хэт улаан туяаны камерыг бүтээсэн Рицүмэйкан их сургуулийн профессор Казүто Сайки “Сарны төслийг хөгжүүлэхэд Япон улс нөөцийн хувьд АНУ, Хятад, Энэтхэгийг гүйцэж чадахгүй” гэж үзэж байгаагаа “Reuters”-т ярьсан байна.
Харин “Бид гадны хайгуулын төслүүдийн хэрэгжүүлэхээр зорьж буй нарийвчлалтай газардах технологи, ойрын хэт улаан туяаны камер зэрэг технологийг бий болгоход анхаарлаа хандуулах ёстой” гэжээ.
Лестерийн их сургуулийн сансрын бодлогын чиглэлээр мэргэшсэн дэд профессор Бледин Боуэны хэлснээр “SLIM”-ийн нарийвчлалтай газардах технологи нь “тоглоомыг өөрчлөхгүй” боловч зардлыг бууруулснаар дэлхий даяарх сансрын байгууллагуудад боломжийг нээж өгөх ач холбогдолтой гэв.
“SLIM” нь богино долгионы зуух болон бейсболын бөмбөгний хэмжээтэй хоёр мини-роверыг тээвэрлэж явах бөгөөд эдгээр нь сансрын хөлгийн зургийг авч, дараа нь зургуудыг ашиглан сансрын хөлөг зорилгодоо хүрсэн эсэхийг шалгах аж. Технологийн аварга “Sony” групп, тоглоом үйлдвэрлэгч “Tomy”, Японы хэд хэдэн их дээд сургууль хамтран эдгээр роботыг бүтээсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Япон, #SLIM, #Японы сансар судлалын агентлаг, #Сарны судалгаанд зориулсан ухаалаг газардах төхөөрөмж,