Live
ЭДИЙН ЗАСАГ

Ц.Эрдэнэбаяр: Саудын Араб өдрийн олборлолтоо нэг сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь газрын тосны үнэ огцом нэмэгдэх гол хүчин зүйл боллоо

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Энэ үеэр Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнгөрсөн долоо хоногт АИ-92 авто бензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдсэн талаар тайлбар өгсөн юм.

Монгол Улс 2020 онд 1,450,000 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж иржээ. 2021 оны эхний хагас жилийн хугацаанд 689 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байна. Газрын тосны гадаад нөхцөл байдал, үнэ өсөлтийн шалтгаанууд, Монгол Улсад зарагдаж байгаа бензиний үнэ яагаад өсдөг талаар тэрбээр дараах тайлбарыг өглөө.

Гэрэл зургийг MPA.mn

-2021 оны нэгдүгээр сараас одоог хүртэл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн. Үүний гол хүчин зүйл нь, АНУ, БНХАУ, Европын улс орнуудын цар тахлын эсрэг  арга хэмжээний далайц, мөн хэд хэдэн төрлийн вакцинууд хийгдсэнтэй холбоотойгоор улс орнуудын  эдийн засгийн өсөлтийг дагаад газрын тосны үнэ өссөн.

Газрын тосны томоохон олборлогч Саудын Араб улс өдрийн олборлолтоо нэг сая баррелиар бууруулахаар мэдэгдсэн нь 2021 оны нэгдүгээр сарын эхээр газрын тосны үнэ огцом нэмэгдэх гол хүчин зүйл болсон. Дотоодын зах зээлд 2020 оны нэгдүгээр сард 1 литр АИ-92 автобензиний үнэ 1830 төгрөг байсан. Дөрөв, тавдугаар сарын гурван удаагийн үнийн бууралтаар 1320 төгрөг хүртэл буурч байсан. Цаашлаад гадаад зах зээл дээр үнийн өсөлт тасралтгүй явагдсан. Бензиний үнэ харьцангуй шилэн, нээлттэй байгаа гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet