Төрөлтийн түвшин, мөн цар тахалтай холбоотой нас баралтын улмаас Хятадын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурчээ. Энэ нь нь эдийн засгийн өсөлтийн чадавхад урт хугацаанд гүнзгий нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
2022 онд Хятадын хүн амын тоо буурсан нь 1961 онд Мао Зэдуны үеийн их өлсгөлөнгийн үеэс хойших анхны бууралт байв. Тэгвэл 2023 онд Хятадын хүн ам илүү хурдацтай буурч, 2.75 саяар хоргодсоноор 1.409 тэрбум болсныг Үндэсний статистикийн товчоо мэдээлэв.
Цар тахалтай холбоотой хатуу хязгаарлалт, тусгаарлалтын дэглэм гурван жил үргэлжилсний эцэст 2022 оны арванхоёрдугаар сард эрх баригчид хязгаарлалтыг гэнэт цуцалснаар өнгөрсөн оны эхэнд Хятад даяар ковидын тохиолдол огцом өссөн юм.
Харин 1980-2015 оны хооронд хэрэгжүүлсэн нэг хүүхдийн бодлого, эрчимтэй хотжилт нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлсөн байна. Тухайн үед, Япон, Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн үетэй адил Хятадын хөдөө тосгоноос олон хүн хотыг зорьсон боловч хотод хүүхэд тэжээх нь өртөг өндөртэй байжээ.
Энэ байдал үргэлжилсээр, 2023 онд залуучуудын ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, олон цагаан захтны цалин буурч, айл өрхүүдийн хөрөнгийн гуравны хоёроос илүү хувь нь хадгалагдаж буй үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямрал ширүүссэнээр хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол улам бүр буурсан байна.
Өнгөрсөн жил Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон.
НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор Хятадын хүн ам 2050 он гэхэд 109 саяар багасах төлөвтэй байгаа нь 2019 онд гаргасан өмнөх таамгаас гурав дахин өндөр үзүүлэлт аж.
Хятадад тэтгэврийн насны буюу 60 ба түүнээс дээш насны хүн ам 2035 он гэхэд 400 сая гаруйд хүрэх төлөвтэй байна. Энэ нь одоогийн байдлаар 280 сая орчим хүн амтай АНУ-ын нийт хүн амаас давсан тоо юм.
Улмаар 2035 он гэхэд тус улсын тэтгэврийн систем хоосорч болзошгүй гэж Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи анхааруулсан байна.
Өнгөрсөн онд Хятадын төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч 1,000 хүн тутамд 6.39 болсон бол 2022 онд энэ үзүүлэлт 6.77 байжээ.
Харин 1,000 хүн тутам дахь нас баралт 2022 онд 7.37 байсан бол 2023 онд 7.87 болсон нь 1974 оны Соёлын хувьсгалаас хойших хамгийн өндөр үзүүлэлт байна.
Эх сурвалж: Reuters

#хүн амын бууралт, #ХЯтад, #хүн ам зүй,