Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Морсби хотод томоохон үймээн самууны улмаас наад зах нь найман хүн амиа алдсан байна.
Лхагва гарагт цагдаа нар болон бусад төрийн албан хаагчид цалинг нь 50 хүртэл хувиар бууруулсныг олж мэдээд парламентын ордны гадаа жагсаал зохион байгуулсны дараа хүмүүс дэлгүүр, машин шатаж, супермаркетуудыг дээрэмдэж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Өнөөдөр Ерөнхий сайд Жеймс Марапе ард түмэндээ хандан уг нөхцөл байдалд уучлалт гуйсан ч хууль зөрчсөн үйлдлийг тэвчихгүй гэж анхааруулсан байна.
Лхагва гарагийн орой цэргүүдийг дайчилж, цагдаа нар ажил хаялтаа зогсоосноор ихэнх хүчирхийллийг дарж чадсан ч нөхцөл байдал “хүнд хэвээр” байгааг Марапе хүлээн зөвшөөрөв.
Порт Морсбигийн нэгдсэн эмнэлгийн мэдээлснээр нийслэлд найман хүн нас барсан бол тус улсын хоёр дахь том Лаед долоон хүн нас барсан байна.
“Манай хотод урьд өмнө хэзээ ч байгаагүй үймээн самуун өрнөж байгааг бид харлаа. Энэ нь манай хотын болон манай улсын түүхэнд хэзээ ч байгаагүй зүйл” гэж Нийслэлийн дүүргийн Засаг дарга Пауэс Паркоп лхагва гарагт радиогоор мэдэгджээ.
Түүний хэлснээр дээрэм тонуулыг голчлон “оппортунистууд” үйлдсэн ч ажил хаясан цагдаа нар мөн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Ажил хаялтын дараа Ерөнхий сайд Жеймс Марапе төрийн албан хаагчдын цалингаас 100 доллар суутгасан нь компьютерын доголдлоос үүдэлтэй алдаа байсан гэж залруулсан бөгөөд суутгасан мөнгийг ирэх сарын цалин дээр нэмж олгоно гэж мэдэгджээ.
Гэвч энэ хариултыг жагсагчдын олох нь хүлээж аваагүй байна. Зарим нь Ерөнхий сайдын хашааны гадаа машин шатааж, хашааг давж, парламент руу нэвтрэхийг оролджээ.
Энэ үеэр засгийн газар орлогын албан татварыг нэмэгдүүлэх гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Дараа нь засгийн газар үүнийг үгүйсгэсэн.
Папуа Шинэ Гвинейн их сургуулийн эдийн засгийн багш Лавейлын хэлснээр үймээн самуунд оролцсон хүмүүсийн дийлэнх нь хотын захын ядуу дүүргээс ирсэн байжээ.
“Тэд цагдаа нар ажил хаясан, хотыг цагдаагүй болсныг сонсоод ирсэн. Олонх нь ажилгүйдлээс болж зовж, инфляцын дарамтад өртсөн хүмүүс бөгөөд хамгийн ойр байгаа дэлгүүрүүдээс боломжтой зүйлээ авахаар олноороо гарч ирсэн” гэж тэр хэлэв.
Эдийн засгийн уналт, инфляц, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн зэргээс болоод нийгмийн олон бүлгүүд ерөнхий сайдад дарамт шахалт үзүүлж, олон нийтийн дунд дургүйцэл улам нэмэгдсээр байна.
Улс төрийн сөрөг хүчнийхэн ч хоёрдугаар сард багтаан Марапед итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC

#Ажил хаялт, #Папуа Шинэ Гвиней, #үймээн самуун, #Порт Морсби,