Эрчим хүчний хэмнэлттэй хавтгай хальсан эко халаалтын системийг монгол гэрт суурилуулж туршиж байна. Энэхүү ажлыг Зуунмод сумын Ланс багаас эхлүүлсэн бөгөөд таван ханатай монгол гэрт дулааны хэрэглээ сард 110.000- 130.000 төгрөг байна.
Тодруулбал, “Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Глобал Морек Групп ХХК-тай хамтран Зуунмод суманд тус системийг туршиж үзэж байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү шалны халаалт нь Бүгд Найрамдах Солонгос улсын Ондолиа брэнд ба дэлхийн 50 гаруй улсад борлуулдаг.
-Тус системийн давуу тал нь юу вэ? Яагаад эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем гэж байгаа вэ?
-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, галын аюулгүй ажиллагааг 99.9 хувь хангасан, цахилгаан хэмнэлт 35-50 хувь, үйлдвэрийн баталгаат хугацаа 30 жил байдаг.
Гэрийн дулаалгыг сайн хийсэн тохиолдолд сард цахилгааны төлбөр 70.000-100.000 төгрөг байна. Туршилт амжилттай болж байгаа учраас Хаан банкны ногоон зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд байна.
Энэхүү халаалтын систем нь шалнаасаа эхэлж дээш жигд үр дүнтэй халаадаг тул шал болон таазны температурын ялгааг багасгаж, эрчим хүчинд хэмнэлттэй байлгаж байгаа” гэв.
Зуунмод сум нь зургаан багтай бөгөөд дэд бүтцийн ажлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж байна. Тухайлбал, Баруунзуунмод багт 5,1 тэрбум төгрөгөөр шугам сүлжээний ажил эхлэхээр төсвийг баталж, Баянхошуу, Зүүндэлгэр багт зураг төсвийн ажлыг хийсэн байна.

#төв аймаг, #монгол гэр, #эко халаалт,