Мягмар гарагт Эквадорт “TC” телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр студид зэвсэгт этгээдүүд нэвтэрч, ажилтнуудыг заналхийлсэн хэрэг гарчээ.
Гэмт бүлэглэлийн толгойлогч шоронгоос ор сураггүй алга болсны дараа даваа гарагт Эквадорт 60 хоногийн онц байдал зарлаад байгаа.
Гэсэн ч зэвсэгт этгээдүүд зургийн талбай руу орсноос 30 минутын дараа цагдаа нар хэргийн газарт ирсэн бөгөөд юүдэнтэй залуус цагдаа нарыг ирэхээс өмнө “TC” студиэс гарч явсан байна.
Хэргийн газар руу Кито болон Гуаякилын үндэсний цагдаагийн ангиудыг илгээсэн бөгөөд ажилчдыг студиэс нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын үндэсний цагдаагийн алба “X”-ээр дамжуулан мэдэгдэв.
Дараа нь хэд хэдэн сэжигтнийг баривчилсан талаар мэдэгджээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Даниэль Нобоа дотоодод зэвсэгт мөргөлдөөн зарлах тухай захирамжид гарын үсэг зурж, хэд хэдэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийг "террорист байгууллага"-ын жагсаалтад оруулсан байна.
Улс даяар өрнөж буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас Гуаякилын их сургууль эрдэм шинжилгээний болон захиргааны бүх үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
Ням гарагт Лос Чонеросын бүлэглэлийн босс чанга дэглэмтэй шоронгоос алга болсны дараа тус улсад онц байдал зарласан бөгөөд үүнээс хойш долоон цагдаа гэмт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан байна.
Лос Чонерос бол сүүлийн жилүүдэд Эквадорын шоронгуудад гарсан эмх замбараагүй байдал, шорон доторх зодоонд оролцсон хүчирхэг шоронгийн бүлэглэл юм.
Телевизийн байранд халдсан нь шоронгоос оргосон хэрэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус улсад аюулгүй байдал муудаж байгаагийн нэг илрэл боллоо.
Мягмар гарагийн үүрээр Риобамба хотын шоронгоос 40 орчим хоригдол, тэр дундаа өөр нэг хар тамхины бүлэглэлийн толгойлогч оргосон байна.
Эх сурвалж: BBC

#онц байдал, #Эквадор, #зэвсэгт этгээдүүд, #TC студи,