Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцын санхүүжилтын корпораци гэж байгуулахаар болсон талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.
Ингэснээр маш олон багц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. Анхны орон сууц, ахмадуудынх гээд янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Сарын орлого нь 500 мянган төгрөг хүрдэггүй айл өрх орон сууцны зээлэнд хамрагдаж чаддаггүй. Тиймээс бага орлоготой өрхөд зориулсан орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
Ц.Даваасүрэн "Түрээсийн орон сууцны тогтолцоог ипотекийн зээлийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. 2024 ондоо багтаагаад энэ тогтолцоод шилжинэ, хөрөнгө мөнгийг нь шийднэ. Өмнөх ипотекийн зээлийн хөтөлбөрөөс арай өөр байна. Хамгийн гол нь эмзэг бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр байна" хэмээлээ.
Санхүүжилтийн талаар "Жилдээ ипотекийн зээлэнд 600-700 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ бол хангалттай гэж хардаг. Үүнээс хэтэрвэл эдийн засагт хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Манай орон сууцны нийт орцын 70 хувьд импортын бараа. Орон сууц барих тусам валютын нөөцөд нөлөөлнө. Дагаад ханш өөрчлөгдөнө, түүнтэй уялдаад барилгын үнэ өсдөг" гэлээ.
Нийтдээ ипотекийн зээлийн санхүүжилтэд 7.2 их наяд төгрөг гарсан. Түүний эргэн төлөлтөөс жилдээ 600-700 тэрбум төгрөг ирдэг учраас санхүүжилтээ хийгээд явж болно гэж Засгийн газраас үзжээ.
Үндэсний орон сууцны корпораци захиалгаар, хамгийн хямдаар орон сууц бариулна. Түүнийг зөвхөн түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд өгөх юм байна.

#онцолсон, #live, #ипотекийн зээл, #түрээсийн орон сууц, #Ц.Даваасүрэн,