Оскарын шагналт “Parasite” киноны жүжигчин Ли Сун Гюн лхагва гарагт амиа хорлосон байдалтай олджээ.

Лхагва гарагийн өглөө Ли тэмдэглэл бичиж үлдээгээд гэрээсээ гарсан бөгөөд амиа хорлож болзошгүй гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Удалгүй 10:30 цагийн үед Сөүл хотын төвд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс түүнийг машин дотроо ухаангүй байдалтай байхад нь олсон байна. Зорчигчийн суудал дээр шахмал нүүрс байжээ.

Ли нь Сөүл хотын Ганнам дүүрэг дэх дээд зэрэглэлийн бааранд ажилладаг эмэгтэйн гэрт марихуан болон бусад хууль бус хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаад шалгагдаж байсан юм.

Жүжигчин юу хэрэглэж байгаагаа мэдээгүй бөгөөд тухайн эмэгтэйд хууртагдсан гэж мэдүүлсэн байдаг.

Мөрдөн байцаалтын үед түүнээс авсан урвалжийн шинжилгээ болон өнгөрсөн сард авсан Үндэсний Шүүхийн шинжилгээний албаны лабораторид суурилсан хар тамхины шинжилгээний хариу аль аль нь сөрөг гарсан байна.

Мөн дөнгөж өчигдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан Инчон хотын цагдаагийн газарт полиграфийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаад байсан юм.

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Хар тамхины хэрэг, #жүжигчин Ли Сун Гюн,