Арванхоёрдугаар сарын 17-нд болсон Сербийн парламентын болон орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Александр Вучичийн нам ялалт байгуулсан нь олон улсын зүгээс шүүмжлэл дагуулж, сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Ням гарагт Сербийн нийслэлд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж, жагсагчид Белград хотын захиргааны байр руу дайран орохыг оролдсон.
Тэгвэл Орос улс Сербид үүсээд буй уг хурцадмал байдалд барууны орнуудыг буруутгажээ.
“Улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэсэн барууны хамтын оролдлого гэдэг нь илт байна" гэж Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова даваа гарагт “РИА Новости” агентлагт ярьсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь тус улсын сонгуулийн үр дүнг сайшаагаад, үүнийг хоёр орны найрамдлыг цаашид бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлж байсан юм.
Серби улс бараг бүхэлдээ Оросын байгалийн хийнээс хамааралтай.
Мөн Серби болон Орос улс түүхэн дотно харилцаатай бөгөөд Белград Украины дайнтай холбоотойгоор Москвагийн эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан байдаг.
Гэвч хожим нь НҮБ-д Оросын түрэмгийллийг буруушаасан нь маргаан дагуулж байв.
Эх сурвалж: The Moscow Times

#Орос Улс, #эсэргүүцлийн жагсаал, #Серби улс, #сонгуулийн үр дүн, #барууны нөлөө,