Украин Европын Холбооноос 2023 онд олгох 18 тэрбумын багцын сүүлийн хэсэг болох 1.5 тэрбум евро буюу 1.65 тэрбум ам.долларыг хүлээн авсныг Ерөнхий сайд Денис Шмихал пүрэв гарагт мэдэгдэв.
"Өнөөдөр бид 18 тэрбум еврогийн тусламжийн багцын сүүлийн 1.5 тэрбум еврог хүлээн авлаа. ЕХ дэмжлэгээ тасралтгүй үргэлжлүүлнэ гэж найдаж байна" гэж Шмихал “X” платформоор мэдэгджээ.
Энэ онд ЕХ нь төсвийн хамгийн том хандивлагч болж, гадаад санхүүжилтийн хэрэгцээний 45 гаруй хувийг хангасан болохыг Сангийн сайд Сергей Марченко мөн мэдэгдэв.
2024 онд Украин ЕХ-оос 18.5 тэрбум евро, АНУ-аас 8 тэрбум гаруй долларын тусламж авна гэж найдаж байгаа ч АНУ болон ЕХ-д шинэ багцын санал хураалт ирэх жил хүртэл хойшлоод байгаа.
Эдийн засаг нь холбоотнуудын санхүүгийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай боловч гадаадын тусламж ирэх хүртэл тус улсын эдийн засаг ойрын хэдэн сарыг даван туулж чадна. Гэхдээ 2024 он энэ жилээс илүү хүнд байх нь гарцаагүй бөгөөд Киев өөрийн нөөцөд илүү их найдах шаардлагатай болох юм.
Марченкогийн мэдэгдсэнээр Украин төсвийн орлогоо нэмэгдүүлэх, дотоод өрийн зах зээлийг идэвхжүүлэх арга хэмжээ авсны үр дүнд тус улс 2024 онд гадаад санхүүжилтийн хэрэгцээгээ 41 тэрбум доллароос 37.3 тэрбум доллар болгон бууруулж чадсан байна.
“Батлан хамгаалах, аюулгүй байдлыг дотоодын төсвийн орлогын зардлаар санхүүжүүлж байгаа ч нийгмийн салбарын хэрэгцээг хангахад олон улсын холбоотнуудын тусламж зайлшгүй шаардлагатай” байгааг тэрээр мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #УКраин,