Даваа гарагт Хойд Солонгос АНУ-д тусах чадвартай тив алгасах баллистик пуужин (ICBM) харвасныг Японы тал мэдэгджээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Пхеньян ойрын тусгалтай пуужин далайн ус руу харвасан юм.
“ICBM” ангиллын пуужин нь 15,000 гаруй километр замыг туулах чадвартай бөгөөд Япон болон эх газрын АНУ-ын хаана ч хүрэх боломжтой гэж Японы Батлан хамгаалахын дэд сайд Шинго Мияке мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос Хойд Солонгосыг тив хоорондын баллистик пуужин (ICBM) хөөргөхөөр бэлтгэж байж магадгүй гэж анхааруулж байв. Тус улсын штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр Умардын тал пуужингаа нийслэл Пхеньяны ойролцоогоос хойгийн зүүн эргийн ус руу харвасан нь 1,000 орчим километр замыг туулсан байна
Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ нислэг 73 минут үргэлжилжээ. Өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын харвасан “ICBM” 74 минутын турш ниссэн юм. Даваа гарагт харвасан пуужин нь 6,000 гаруй километрийн өндөрт хүрч, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Хоккайдо арлаас баруун тийш далайд унасан байна.
Дээшээ чиглэлд харвасан пуужин ийм оргилд хүрнэ гэдэг нь пуужинг ердийн траекторын дагуу харвахад 15,000 километрийн зайг туулж чадна гэсэн үг болохыг шинжээчид өмнөх туршилтуудаас дүгнэсэн билээ. Хойд Солонгос болон АНУ-ын эх газар хоорондоо 10,000 орчим километрийн зайтай.
Даваа гарагийн пуужингийн туршилтаас хэдхэн цагийн өмнө буюу ням гарагийн шөнө Хойд Солонгос мөн ойрын тусгалтай баллистик пуужин харвасан нь 570 орчим километр замыг туулж, далайд унасан.
Эхний туршилтын дараа Хойд Солонгос АНУ-ыг нөхцөл байдлыг хурцатгаж байгааг буруушаагаад, ням гарагт цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц нь Өмнөд Солонгост ирснийг шүүмжилсэн ширүүн мэдэгдэл хийсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#ICBM, #тив алгасах баллистик пуужин, #Хойд солонгос,