НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна. 

Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундажаас 2.0 хувиар ихэссэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 26.4 хувийг 0-1 нас, 30.9 хувийг 2-4 нас, 19.7 хувийг 5-9 нас, 11.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 3661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуу, томуу төст өвчин байсан байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өгч байна. 

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг. Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан халдвар хамгаалал гэхээр дээхэн үед бол сайн мэддэггүй байсан. Одоо ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Жоохон хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон. Зүв зүгээр гарах гэж байгаа хүүхэд маскаа зүүе гэдэг байсан бол одоо нэг хэсэг хүмүүс маань тэр байдлаасаа арай нэг тайвшраад угийн ковид маань ердийн үзэгдэл болчихлоо гээд халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед энэ бол маш чухал байгаа. Гэртээ байгаа хүүхдүүд ч өвдөөд байх жишээтэй байдаг. Манай хүүхэд гадуур яваагүй мөртлөө өвдөөд байна аа гэсэн асуудлууд их гардаг л даа. Энэ болохоор томчуудын маань өөрсдийнх нь халдвар хамгаалалтай маш их холбоотой. Бид нар том хүмүүс болохоор тэр баргийн юманд өвдөхгүй. Бид нарын дархлаа маш сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа. Тийм болохоор маш сайн гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна гэсэн үг.

#зөвлөгөө, #эмя, #Томуу томуу төст өвчин,