Европын удирдагчид Украин, Молдавыг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх тухай яриа хэлэлцээрийг эхлүүлж, Гүржид нэр дэвшигчийн статус олгох шийдвэр гаргалаа.
Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишэлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр гишүүнчлэлийн асуудлыг гишүүд санал нэгтэйгээр баталжээ.
Унгар улс Киевийг холбоонд элсүүлэх асуудлыг удаан хугацаанд эсэргүүцсээр ирсэн ч өчигдөр болсон санал хураалтад хориг тавиагүй байна.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан санал хураалтын үеэр танхимыг орхин гарсан бол бусад 26 удирдагч санал хураалтыг үргэлжлүүлсэн аж.
Дараа нь тэрээр "Facebook" хуудсаараа дамжуулан "Украиныг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх нь буруу шийдвэр. Унгар улс энэ буруу шийдвэр гаргалтад оролцохыг хүсээгүй тул өнөөдөр санал хураалтад оролцохоос татгалзсан" гэж мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан шийдвэрийг өөрийн орны болон Европын “ялалт” хэмээн тодорхойлов.
2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу цөмрөн орсны дараа Украин, Молдав улс ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргасан. Өнгөрсөн зургадугаар сард хоёуланд нь нэр дэвшигчийн статус олгосон бол Гүржид тухайн үед ийм статус олгоогүй юм.
Молдавын Ерөнхийлөгч Майя Санду мөн Украинтай хамт ЕХ-нд элсэх замд орсон нь нэр төрийн хэрэг юм гэж мэдэгджээ. "Оросын харгис түрэмгийллийн эсрэг Украин зоригтой эсэргүүцэл үзүүлээгүй бол бид өнөөдөр энд байхгүй байх байсан" гэж тэрээр бичгээр мэдэгдсэн байна.
Энэ оны эхээр Орос улс Кишиневын эрх мэдлийг гартаа авахыг санаархаж байгааг Молдав анхааруулж байв. Санду Молдавчууд одоо Европын "халуун дулаан тэврэлт"-ийг мэдэрч байна гэж хэлээд, "ардчилал, хөгжил цэцэглэлтийг сонгосон бүх хүмүүст зориулсан шагнал" хэмээн молдавчуудад баяр хүргэжээ.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ЕХ-ны Украин, Молдавын гишүүнчлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх "түүхэн" алхмыг сайшааж, "Евро-Атлантын хүсэл мөрөөдлөө биелүүлэх чухал алхам" гэж нэрлэв.
Европын холбоонд элсэх тухай яриа хэлэлцээр олон жил үргэлжилж магадгүй тул пүрэв гарагийн шийдвэр нь Украины гишүүнчлэлд шууд баталгаа болохгүй.
2008 онд Оросын түрэмгийлэлд өртсөн Гүржийн хувьд ч ЕХ-ны санал хураалт нь "чухал үйл явдал" болохыг ЕХ-ны талыг баримтлагч Ерөнхийлөгч Саломе Зурабишвили мэдэгдэв.
Гүржийн иргэдийн дийлэнх нь Европын холбоог дэмждэг ч засгийн газар нь Москватай нарийн харилцаатай байдаг бөгөөд дайн эхэлснээс хойш Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзсаар ирсэн юм.
Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишэлийн хэлснээр ЕХ дараа нь Босни ба Херцеговинатай гишүүнчлэлийн хэлэлцээр эхлүүлэх төлөвтэй байна. Жилийн өмнө Боснид нэр дэвшигчийн статус олгосон боловч өнгөрсөн сард зөвлөл Сараевод сонгууль, шүүхийн шинэчлэлийн тал дээр нэмэлт алхам хийх шаардлага тавьсан юм.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Гүрж, #Европын холбоо, #молдав, #УКраин, #гишүүнээр элсүүлэх хэлэлцээр,