Лхагва гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Жо Байденыг огцруулах асуудлаар мөрдөн шалгалтын ажиллагаа явуулахыг дэмжжээ.
Бүгд найрамдах намын олонхыг бүрдүүлдэг танхимын 221 гишүүнээс 212 нь дэмжсэн санал өгсөн байна. Бүгд найрамдахчууд Байденыг 53 настай хүү Хантер Байденыхаа гадаад дахь бизнес хэлцлээс зүй бусаар ашиг хүртэж байсан гэж сэжиглэж байгаа юм.
Цагаан ордон уг шалгалтыг үндэслэлгүй, улс төрийн зорилготой хэмээн үгүйсгэжээ.
Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг дэмжсэн ч Ардчилсан намын хяналтад байдаг Сенат саналыг дэмжихгүй нь тодорхой.
Гэхдээ үүнээс улбаалан Бүгд найрамдахчууд 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр авлигын хэргүүдийг хөндөх нь гарцаагүй юм.
2009-2017 онд Байденыг Барак Обамагийн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд түүнийг болон түүний гэр бүлийг түүний үйлдлээс ашиг олсон гэж Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын бүлэг үзэж байгаа.
Тэд бага Байденыг эцгийнхээ нэрийг барин үйлчлүүлэгчдэээ өөртөө итгэхэд хүргэсэн нотлох баримтуудыг олж авсан боловч Ерөнхийлөгч Байденыг эдгээр бизнест туслахын тулд ямар нэгэн албан ёсны арга хэмжээ авсан, эсвэл тэднээс санхүүгийн ашиг олсон гэх нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Даваа гарагт Хантер Байден хаалттай хаалганы цаана мэдүүлэг өгөхөөс татгалзаж, зөвхөн олон нийтэд нээлттэйгээр мэдүүлэг өгнө гэж мэдэгдэв.
"Аавыг миний бизнест санхүүгийн оролцоотой байсан гэх мэдээллийг батлах ямар ч нотлох баримт байхгүй. Учир нь ийм зүйл болоогүй" гэж Хантер Байден мэдэгдсэн байна.
Хорооны гишүүд түүнийг Конгрессийг үл тоомсорлон үндэслэлээр хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнийг шоронд хорьж болзошгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Бүгд найрамдах нам, #жо байден, #Хантер Байден, #АНУ-ын Төлөөлөгчдийн танхим, #импичмент,