Дубай хотноо хоёр долоо хоног үргэлжилж буй НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP28” дээд хэмжээний уулзалтаар дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид анх удаа шахмал түлшний хэрэглээг бууруулахаар тохиролцжээ.
Энэ нь газрын тосны эрин үе дуусаж буйг илтгэх анхны томоохон хэлэлцээр бөгөөд үүгээр хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчдад дэлхий нийт хурмал түлшнээс ангижрах нэгдсэн хүсэл сонирхолтой байгааг харууллаа.
“COP28”-г даргалж буй Султан Аль Жабер энэ хэлэлцээрийг "түүхэн" гэж тодорхойлсон байна. Гэхдээ хэлэлцээрийн бодит амжилт нь түүнийг хэрэгжүүлэхэд оршино гэдгийг хуралдааны үеэр онцолжээ.
Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде “Дэлхий нийт анх удаа хурмал түлшнээс татгалзах шаардлагатай гэдгийг тодорхойлсон ийм тодорхой бичвэрт нэгдэж байна” гэж мэдэгдэв.
Мөн өөр хэд хэдэн улс олон арван жил үргэлжилсэн хэлэлцээр эцэстээ гэрээ болж байгааг сайшаажээ.
Даваа гарагийн хуралдаанаас гарсан гэрээний төслийн найруулгаас болж гишүүд хоёр хуваагдаж, лхагва гарагийн хуралдаан шөнө хүртэл сунжирсан.
Зарим ажиглагчид хэлэлцээр мухардалд орж болзошгүй гэж болгоомжилж байсан ч улс орнууд хурмал түлшнээс “үе шаттайгаар” ангижирч, 2050 он гэхэд хорт хийн ялгаруулалтыг цэвэр 0-д хүргэхээр тохиролцлоо.
Үүний зэрэгцээ, “COP28”-ын гэрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх амлалтууд багтсан байна. Тухайлбал, 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, нүүрсний хэрэглээг багасгах хүчин чармайлтыг түргэтгэх, нүүрстөрөгч хуримтлуулах болон хадгалах технологийг хөгжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
“COP28”-аас гарсан үр дүн нь дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих тухай 2015 оны Парисын гэрээний зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой боловч хангалтгүй байх магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #нүб, #Уур амьсгалын өөрчлөлт, #COP28, #хурмал түлшний хэрэглээ,