Бүгд найрамдах намын хяналтад байдаг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт Ардчилсан Ерөнхийлөгч Жо Байденыг огцруулах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх эсэхийг шийдэх төлөвтэй байгааг Бүгд найрамдах намын удирдлагын туслах даваа гарагт мэдэгдэв.

Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон санал хураалт явуулах төлөвлөгөөг хаалттай хуралдаан дээр зарласан бөгөөд үүнийг Бүгд найрамдах намын бусад гишүүд ч дэмжсэн болохыг Бүгд найрамдах намын хууль тогтоогч мэдэгдсэн байна.

Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын бүлэг Байденыг 2009-2017 онд Барак Обамагийн засаглалын үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа оролцсон бодлогын шийдвэрээс түүнийг болон түүний гэр бүлийг зүй бусаар ашиг олсон гэж буруутгаж байгаа аж.

Тэд мөн АНУ-ын Хууль зүйн яамыг Байдены бизнесмэн хүү Хантер Байдены мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байна. Хууль зүйн яам үүнийг үгүйсгээд байгаа.

Бүгд найрамдах намын төлөөлөгч Келли Армстронг пүрэв гарагт 14 хуудас бүхий тогтоолыг танилцуулсан ба ингэснээр танхим шалгалтын ажиллагаанд зөвшөөрөл олгох асуудлаар санал хураалт явуулах боломжтой болсон байна. 

Гэсэн ч Бүгд найрамдах намын бүлэг Байденыг дэд ерөнхийлөгч байхдаа хүүгийнхээ бизнестэй холбогдсон эсэхийг нотлох баримтыг гаргаж чадаагүй байгаа.

Мөн Төлөөлөгчдийн танхим огцруулах асуудлаар нэгдсэн саналд хүрсэн ч Ардчилсан намын олонх болсон Сенат ерөнхийлөгчийн эсрэг санал хураалт явуулах магадлал бага юм.

Мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар орчим үргэлжлэх бөгөөд хавар Төлөөлөгчдийн танхим импичментийн хуулийн төслийг боловсруулахаар төлөвлөж байгааг Байденыг шалгаж буй Бүгд найрамдах намын гишүүн, төлөөлөгч Байрон Дональдс ням гарагт хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, #АНУ-ын Төлөөлөгчдийн танхим, #импичмент,