Гадаадад зорчихыг хориглосон Оросын иргэдийг тав хоногийн дотор паспортоо эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх тухай тогтоолыг Оросын засгийн газар баталжээ.

Оросын хууль тогтоомжийн дагуу эрх баригчид хугацаат цэргийн алба хаагч, Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) ажилтан, яллагдагч, төрийн нууц эсвэл “онцгой ач холбогдолтой мэдээлэл”-д нэвтрэх эрхтэй хүмүүст хилийг хориг тавих эрхтэй байдаг.

Тогтоол өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хураалгасан паспортыг дотоод яам, гадаад хэргийн яам зэрэг түүнийг олгосон эрх бүхий байгууллагууд хадгалах гэнэ.

Засгийн газрын тогтоолд өгүүлснээр иргэд гадаадад зорчих хориг нь цуцлагдсаны дараа өргөдөл гаргаж, паспортоо буцааж авах боломжтой байна.

Цэргийн болон иргэний дүйцүүлэх алба хаах үндэслэлээр зорчих эрхийг нь түр хугацаагаар хязгаарласан хүмүүсийн хувьд цэргийн үнэмлэхээ шалгуулж, алба хаасан гэдгээ нотлох шаардлагатай гэж тогтоолд дурджээ.

Гуравдугаар сард “Financial Times” сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Оросын аюулгүй байдлын алба өндөр албан тушаалтнууд болон төрийн компанийн захирлуудын гадаад паспортыг хилийн чанадад зорчихоос урьдчилан сэргийлэх зорилгоор хураан авч байгаа тухай мэдээлж байв.

Эх сурвалж: Reuters

#Гадаад паспорт, #Орос Улс, #гадаадад зорчих хориотой хүмүүс, #засгийн газрын тогтоол,