Пүрэв гарагт Сассексийн гүнгийн ахайтан Меган болон хааны гэр бүлийн бусад гишүүдийн тухай “WhatsApp” дээр доромжилсон, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мессеж илгээсэн Лондон хотын цагдаагийн газарт ажилладаг байсан зургаан хүнд тэнсэн харгалзах ял оноолоо.

Нийслэлийн цагдаагийн газрын Авлига, хүчирхийлэлтэй тэмцэх командлалыг удирдаж буй Жеймс Харман “Эдгээр мессеж дээрх арьсны үзэл, ялгаварлан гадуурхсан агуулга нь туйлын гутамшигтайгэж мэдэгджээ.

Цааш нь “Шүүгдэгч нар өмнө нь цагдаагийн алба хаагч байсан тул энэ хэрэг цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг улам алдагдуулж болзошгүйг бид хүлээн зөвшөөрч байна” гэж хэлэв.

Тэтгэвэртээ гарсан зургаан офицер 2018 оны наймдугаар сараас 2022 оны есдүгээр сарын хооронд асуудал дагуулаад буй мессежнүүдийг илгээсэн байна.

Мессежнүүдийн зарим нь Чарльз хааны бага хүү, хунтайж Харригийн эхнэр Меганы талаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзлийг агуулсан байв.

Мөн талийгаач хатан хаан Елизабет, түүний нөхөр хунтайж Филипийн зураг болон Чарльзын ууган хүү, өв залгамжлагч хунтайж Уильям, түүний эхнэр Кейт, Британийн анхны өнгөт арьст Ерөнхий сайд Риши Сунак нарын талаар дурдсан байжээ.

Хуучин офицерууд бүгд 60 гаруй настай бөгөөд пүрэв гарагт шүүх тэдэнд 6-14 долоо хоногийн хорих ял, 12 сарын тэнсэн харгалзах ял оноосон байна.

Офицерууд бүгд цагдаагийн газрын Дипломат хамгаалалтын албанд ажилладаг байжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус албанд ажиллаж байсан нэг офицер хүн амины хэрэг болон хүчингийн хэргээр, өөр нэг офицер хорин жилийн хугацаанд 24 удаагийн хүчингийн хэрэг болон бусад гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар ял сонсоод байгаа.

Их Британийн хамгийн том хүчин болох Лондон хотын цагдаагийн газар сүүлийн жилүүдэд олон дуулиан шуугианд хутгалдсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард бие даасан хяналт шалгалтын дүнгээр тус байгууллагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, эмэгтэйчүүдийг үзэн ядах, ижил хүйстнийг үзэн ядах үзэлтэй гэж дүгнэжээ.

Тус байгууллага 43,000 гаруй офицер, ажилтантай ба өнгөрсөн жил энэ албан тушаалд томилогдсон Лондон хотын цагдаагийн газрын комиссар Марк Роули зохисгүй хүмүүсээс ангижрахаа амласан байна. 

Эх сурвалж: Reuters

#Меган Маркл, #арьс өнгөний үзэл, #Лондон хотын цагдаагийн газар,