Кембрижийн их сургууль Монголын засгийн газартай хамтран Чингис хааны түүхэн өвийг гүнзгийрүүлэн судлахаар тохиролцжээ.
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн сард Их Британид айлчлах үеэрээ тус сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимтэй уг тохиролцоонд хүрсэн байна.
Уг судалгааны хамтын ажиллагаагаар “Монголын эзэнт гүрний дэлхий дахинд үзүүлсэн нөлөөллийн талаарх ойлголтыг бэхжүүлэх”-ийн зэрэгцээ, Монгол Улс болон Кембрижийн их сургуулийн хоорондын эрдэм шинжилгээний харилцааг бэхжүүлэх зорилготой аж.
Ч.Номин сайд уг төслийг хойч үеийн монголч эрдэмтдийг төлөвшүүлэх индэр болно гэж үзэж, ихээхэн итгэл найдвар тавьж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр Чингис хаан анх шуудангийн үйлчилгээ, паспортыг санаачилсан болохыг тэмдэглээд, “Мэдээж Чингис хаан бол цэрэг дайны ур чадвараараа алдартай ч агуу дипломатч, шинийг санаачлагч, удирдагч хүн байсан” гэж цааш нь ярьсан байна.
Тус сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын тэнхимийн дарга, профессор Дэвид Снит Чингис хааныг тойрсон үлгэр домгийг гүнзгийрүүлэн судалж, түүхэн бодит байдлыг ил болгох нь төслийн гол зорилго болохыг онцлов.
Эх сурвалж: BBC

#Кембрижийн их сургууль, #Чингис хаан, #Монголын засгийн газар,