Лхагва гарагт АНУ-ын Сенатын Бүгд найрамдах намын гишүүд Мексикийн хил дээрх цагаачлалын хяналтыг чангатгахыг шаардаж, Украин, Израилд үзүүлэх аюулгүй байдлын тусламжийн тухай хуулийг дахин гацаалаа.
Санал хураалтад 49 нь дэмжсэн, 51 нь эсрэг санал өгсөн байна. 110.5 тэрбум ам.долларын төсвийн багцын асуудлыг урагшлуулахын тулд 100 гишүүнтэй Сенатаас дор хаяж 60 санал авах шаардлагатай байдаг.
Санал хураалт намын зарчмын дагуу явагдсан бөгөөд Сенатын Бүгд Найрамдах намын гишүүд, бие даасан Берни Сандерсын хамтаар эсрэг санал өгчээ. Сандерс ихэвчлэн Ардчилсан намд саналаа өгдөг боловч энэ удаад Палестинчуудын эсрэг Израилын үйлдэж буй “хүмүүнлэг бус цэргийн стратеги”-ийг санхүүжүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлэв.
Бүгд найрамдахчуудын хувьд цагаачлалын бодлогыг чангатгах, өмнөд хилийн хяналтыг сайжруулахыг шаардаж байгаа.
Сенат дахь Бүгд найрамдахчуудын удирдагч Митч МакКоннелл “Америкийн үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийг, тэр дундаа энэ нутаг дэвсгэр дээр болж буй асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Ардчилсан Ерөнхийлөгч Жо Байдены Украин болон Израилд үзүүлэх тусламж, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын ашиг сонирхол болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг багтаасан олон тэрбум ам.долларын хүсэлтийг Конгресс дахь Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан хэдэн сарын турш хэлэлцэж байна.
Гэвч Цагаан ордны төсвийн багцыг батлуулах хоёр хүсэлт урагшилж чадахгүй байсаар 2024 он хүртэл үргэлжлэх эрсдэлд орлоо.
Лхагва гарагт Жо Байден Цагаан ордонд хэлсэн үгэндээ “Өнөөдрийн санал хураалт удаан хугацаанд дурсагдах болно. Энэ өдөр бидний гаргасан шийдвэр хатуу шүүмжлэл дагуулна. Бид Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг ялахыг зөвшөөрч болохгүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Сенат, #Украинд үзүүлэх тусламж,