K-popын “Blackpink” хамтлаг “YG Entertainment”-тай хамтран ажиллах гэрээгээ сунгасан болохыг тус компани мягмар гарагт мэдэгджээ.
Өмнөх гэрээний хугацаа наймдугаар сард дууссанаас хойш гэрээ сунгах эсэх асуудал хэдэн сар үргэлжилсэн юм.
Шинэ гэрээний нарийн ширийн зүйл одоогоор тодорхойгүй байгаа ч гэрээ нь энэ жил байгуулагдсан хамтлагийн гэрээнүүд дундаас хамгийн өндөр дүнтэй нь байх магадлалтай гэж салбарын шинжээчид үзэж байна.
Мөн хамтлагийн гишүүдтэй хийх хувийн гэрээний талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Хамтлагийн гишүүд “YG”-тай хувийн гэрээгээ сунгахгүй, бие даасан карьераа өөр агентлагийн дор үргэлжлүүлэх сонирхолтой байгаа талаар өмнө нь Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байсан.
Тухайлбал, арваннэгдүгээр сард орон нутгийн “Munhwa Ilbo” сонин “Blackpink”-ийн бүх гишүүн “YG”-тэй хувийн гэрээгээ сунгаагүй бөгөөд өрсөлдөгч агентлагуудаас “хэдэн арван тэрбум воны” дүнтэй санал ирсэн талаар мэдээлж байжээ.
Хамтлагийн гэрээ дуусгавар болсноос хойш “Blackpink”-ийг тарж магадгүй гэж эмээж байсан фенүүд нь энэ мэдээг баяртай хүлээж авчээ.
Мөн мэдэгдлийн дараа, лхагва гарагт “YG”-ийн хувьцааны үнэ 20 гаруй хувиар өссөн байна.
“Blackpink” нь 2016 онд “YG Entertainment”-ийн дор байгуулагдаж, долоон жилийн хугацаанд дэлхийн хамгийн алдартай К-поп охидын хамтлаг болсон.
Хамтлагийн албан ёсны “YouTube” суваг 92 сая гаруй захиалагчтай бол хамтлагийн гишүүд “Instagram” дээр тус бүр 70 сая гаруй дагагчтай.
Тэд “Chanel”, “Dior”, “YSL”, “Celine” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн нүүр царай болж, “Coachella”, “BST Hyde Park” зэрэг олон улсын томоохон хөгжмийн наадамд оролцож байжээ.
Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Blackpink, #YG entertainment, #К-поп,