Time сэтгүүлийн оны шилдэг тамирчнаар Аргентин болон Интер Майами багийн довтлогч Лионель Месси тодорчээ.

Месси долдугаар сард Майамид нэгдсэнээсээ хойш, 14 тоглолтод оролцож, 11 гоол оруулснаар багтаа анхны Лигийн цом авахад нь тусалсан юм.

36 настай тэрбээр аравдугаар сард мөн найм дахь удаагаа Ballon d'Or хүртсэн.

Лионел Месси энэ жил Интер Майамитай гэрээ байгуулахдаа хэзээ нэгэн цагт боломжгүй мэт санагдаж байсан зүйлийг хийж, АНУ-ыг хөл бөмбөгийн орон болгож чадсан гэж Time сэтгүүлд бичжээ.

Мөн Мессиг ирснээр үзэгчдийн тоо, тасалбарын үнэ, барааны борлуулалт, MLS-ийн тоглолтуудыг үзэх үзэгчдийн тоо огцом нэмэгдсэн болохыг онцолсон байна.

“Time” сэтгүүлийн шагналыг өмнө нь гимнастикч Симоне Байлс, усанд сэлэгч Майкл Фелпс, NBA-ын супер од Леброн Жэймс нар хүртэж байжээ.

Гэрээний хугацаа нь дуусаж Парис Сент-Жерменийг орхисныхоо дараа Месси Барселона клубт буцаж нэгдэх сонирхолтой байгаагаа мэдэгдсэн ч тийм зүйл болоогүй.

Миний эхний сонголт бол Барселона руу буцах байсан ч боломжгүй байсан. Би буцах гэж оролдсон ч болоогүй гэж тэрээр Time сэтгүүлд ярьсан байна.

Түүнд сүүлийн хоёр улирлын турш гадны тоглогчдод их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн Саудын Арабын Про лигт шилжих сонголт гарч ирсэн ч Месси Майамиг сонгосон юм.

Эх сурвалж: BBC

#хөл бөмбөг, #Лионель Месси, #Time сэтгүүлийн шилдэг тамирчин,