Аравдугаар сарын 7-нд Хамас Израил руу довтолж, 1,200 хүний аминд хүрсний 300 нь эмэгтэйчүүд болохыг эрх баригчид мэдэгдэв.
Довтолгооны дараа цогцос цуглуулж, хохирогчдыг таних ажилд оролцсон хүмүүс эмэгтэй хохирогчдын аарцаг хугарсан, хөхөрсөн, зүсэгдсэн зэрэг бэлгийн хүчирхийллийн олон шинж тэмдгийг олж харснаа хэвлэлд ярьсан байна. Хохирогчдын дунд хүүхэд, өсвөр насныхан, тэтгэвэр хөгшид хүртэл байжээ.
Баазад хоёр долоо хоног ажиллаж, эмэгтэйчүүдийн биеийг цэвэрлэх, хурууны хээ авах зэрэгт эмч нарт тусалсан бэлтгэл офицер Шари Мендес “Эмэгтэйчүүд ихэвчлэн дотуур хувцастай ирдэг байсан. Заримдаа зөвхөн цээжин бие нь л байдаг байсан, эсвэл маш их ялзарсан эсвэл зэрэмдэглэгдсэн хүмүүс байсан. Би эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн маш их цустай байхыг харсан” гэж хэлэв.
Израилын цагдаа нар сэтгүүлчдэд Нова хөгжмийн наадмын гэрчийн мэдүүлгийг сэтгүүлч нарт үзүүлсэн байна. Тухайн гэрч хөгжмийн наадмын үеэр Хамасын дайчид нэг эмэгтэйг бүлэглэн хүчиндэж, зэрэмдэглэж, буудаж хөнөөсөн тухай дэлгэрэнгүй ярьжээ.
Түүнчлэн халдлага болсон өдөр Хамасын авсан нүцгэн, цусанд будагдсан эмэгтэйчүүдийн дүрс бичлэг, дараа нь Израилын авсан гэрэл зургуудаас эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг илтгэж байна.
Израилын цагдаа нар аравдугаар сарын 7-нд болсон халдлагын дараа баривчлагдсан олон зуун хүний заримыг нь бэлгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эсэхийг шалгаж байгаа аж.
Гэвч Еврейн заншлаар нас барсан хүнд хүндэтгэлтэй хандаж, аль болох хурдан оршуулах ёстой байдгийн дагуу цагдаагийн мөрдөн байцаагчид үзлэг хийхээс өмнө хохирогч эмэгтэйчүүдийг хувцастай нь буюу эд мөрийн баримттай нь хамт оршуулсан байна.
Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд буюу түүнээс хойш зэвсэгт жигүүр болох Изз эл-Дин аль-Кассамын бригадын гишүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, зэрэмдэглэсэн гэх мэдэгдлийг эрс үгүйсгэжээ.
Хамасын улс төрийн товчооны тэргүүний хэвлэл мэдээллийн зөвлөх Тахер аль-Ноно "энэ асуудлыг олон улсын хэмжээнд нухацтай, шударгаар мөрдөн шалгахыг" уриалав.
Мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн дайны гэмт хэргийг мөрдөн шалгах НҮБ-ын комисс Хамас бүлэглэлийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн мэдэгдлийг шалгахаа мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Reuters

#бэлгийн хүчирхийлэл, #Израил Хамасын мөргөлдөөн, #Хамасын довтолгоо, #хохирогч эмэгтэйчүүд,