Өнөөдөр Филиппиний Лузон арлын ойролцоо 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа нийслэл Манила хотод иргэдийг барилгуудаас нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын газар хөдлөлт судлалын агентлаг мэдэгдсэн байна.

Амиа алдагсдын талаар одоогоор мэдээлээгүй байгаа бөгөөд газар хөдлөлт судлалын агентлаг ямар нэгэн хохирол учраагүй байх магадлалтайг мэдэгджээ. Харин газар хөдлөлтийн дараах чичирхийллийн талаар анхааруулсан байна.

Газар хөдлөлтийн төв нь нийслэлээс 130 км-ийн зайд, 79 километрийн гүнд, эргээс зайдуу газар бүртгэгджээ. 

Газар хөдлөлтийн төвөөс 7 км-ийн зайд орших Лубанг хотын дарга Майкл Ораянигийн хэлснээр газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй бөгөөд удаан үргэлжилсэн байна.

Манила болон Филиппиний төв, хойд хэсэгт газар хөдлөлтийн чичиргээ мөн хүчтэй мэдрэгджээ.

Төрийн байгууллагын ажилтнууд Конгресс, сенат, Ерөнхийлөгчийн ордон, Хууль зүйн яамны байрыг орхин гарч буй, мөн оюутнуудыг их дээд сургуулиудын байрнаас нүүлгэн шилжүүлж буй зургуудийг дотоодын хэвлэлүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцжээ.

Зам тээврийн яам Манилагийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон бол нисэх онгоцны буух зурвас, машин замын хучилт, терминалын байгууламжид ямар нэгэн гэмтэл гараагүй болохыг төрийн өмчит нисэх онгоцны буудлын оператор мэдэгдсэн байна.

Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв эхлээд газар хөдлөлтийн хүчийг 6.2 магнитуд гэж бүртгэсэн ч дараа нь 6.0 болгож бууруулжээ.

Филиппин нь Номхон далайг тойрсон галт уулын бүс болох Галт цагираг дээр оршдог тул газар хөдлөлт их тохиолддог.

Өнгөрсөн бямба гарагийн шөнө Филиппиний өмнөд хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас гурван хүн амиа алдсан. Үүний дараа 2,000 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж, олон мянган хүнийг хоргодох байр руу нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн билээ.

Түүнчлэн даваа гарагийн өглөө Минданао мужид 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Филиппин, #Манила,