Даваа гарагт Сибирийн зарим хэсэгт агаарын хэм хасах 56 хэмд хүрч, Москвад дээд амжилт тогтоосон цас орж, Орос даяар нислэгүүд саатжээ.

Сибирийн зүүн хойд хэсэгт орших, дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Бүгд Найрамдах Саха Улсын нутаг дэвсгэрт агаарын хэм хасах 50 хэмээс буусныг тус бүс нутгийн цаг уурын станцууд мэдээлсэн байна.

Сахагийн Оймякон гэдэг газар даваа гарагийн орой Цельсийн -56 хэмийн температур бүртгэгдсэн ч салхитай, чийгшил ихтэй байгаа тул хөрсөн дээр Цельсийн -60 хэмийн хүйтэн мэдрэгдэнэ гэж цаг уурчид мэдэгдэв. 

Москвагаас зүүн тийш 5,000 км-ийн зайд оршдог тус мужийн нийслэл Якутск хотод температур хасах 44 хэмээс хасах 47 хэмийн хооронд хэлбэлзэж байна.

Сахагийн бараг бүх хэсэг мөнх цэвдэгтэй бүсэд оршдог. Гэсэн ч сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэг гэсэж байгаа тул хасах 50 хэмийн температур бүртгэгдэх нь багасаад байгаа юм.

Оросын нийслэл Москвад арванхоёрдугаар сарын 3-нд их хэмжээний цас орж, хотын ихэнх хэсэг ганцхан өдрийн дотор 35 см-ээс илүү зузаан цасаар бүрхэгдсэн байна.

Москвагийн нисэх онгоцны буудлууд 70 гаруй нислэгээ хойшлуулжээ.

Энэ долоо хоногийн сүүлээр Москва болон нийслэл орчмын бүс нутагт агаарын температур хасах 20 хэм хүртэл буурах бол Уралын нутгаар энэ долоо хоногт агаарын температур хасах 40 хэм хүртэл буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сибирь,