Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газрын 202 дугаар тогтоолоор батлагдсан “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг дэмжин, аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар хэлэлцээд Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр батлав.
Энэ хүрээнд Баянхонгор сумын Дуурсах гуравдугаар багт байрлалтай нийтийн орон сууцны зориулалттай 17 байршил болон аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй нэг байршилд нийтийн орон сууцны барилга барих юм.
Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Хонгор 1000” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дээрх газруудад барих орон сууцны барилгуудын ажлын зургийг нэгдсэн байдлаар хийж, орон сууцны санд төвлөрсөн орон сууцыг шаардлагатай төрийн албан хаагчдад түрээслүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах аж.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийтийн орон сууц барих хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдтэй дээрх байршил тус бүрээс нь тодорхой талбайд тохиролцон шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, аймгийн орон сууцны санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

#БАЯНХОНГОР, #Түрээсийн орон сууц хөтөлбөр,