Оросын армийн 14-р корпусын командлагч, хошууч генерал Владимир Завадский Украинд амь үрэгдсэнийг бүс нутгийн өндөр албан тушаалтан даваа гарагт мэдэгдэв.

Оросын Воронеж мужийн амбан захирагч Александр Гусев Завадскийг арваннэгдүгээр сарын 28-нд “тусгай ажиллагааны бүсэд” нас барсан гээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Завадскийн суралцаж байсан Москвагийн Зэвсэгт хүчний дээд командын сургуулийн төгсөгчдийн бүлэг болон Зөрчлийн тагнуулын баг Завадскийн үхлийг олон нийтийн сүлжээгээр баталсан ч нийтлэлээ удалгүй устгажээ. 

Оросын Батлан хамгаалах яам албан ёсоор тайлбар хийгээгүй байна.

Оросын аюулгүй байдлын албатай холбоотой “Telegram” дахь “VChK-OGPU” сувгийн мэдээлснээр генерал байлдааны үеэр амь үрэгдээгүй, харин өөрийн хүчний байрлуулсан минад өртөж амиа алдсан байна.

Уг үйл явдал хаана болсон талаар зөрчилтэй мэдээллүүд гарч байгаа ч Лента агентлаг Завадскийг Харьков мужийн Изюм хотын ойролцоо алагдсан гэж мэдээлжээ.

Ингэснээр Завадский Украины дайнд нас барсан долоо дахь генерал болж байгааг “iStories” мэдээлэв.

Мөн өнгөрсөн долоо хоногт Херсон мужийн Ювилейне тосгонд Украины агаарын довтолгооны үеэр таван офицер амь үрэгдсэнээр дайн эхэлснээс хойш нас барсан дээд офицерын тоо 12 болсон байна.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Владимир Завадский, #Оросын армийн генерал,