Өнөөдөр Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 1988 онд ДЭМБ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн билээ.
Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 31 жилийн өмнө 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, үүнээс 63 хүн нас барсны 35 нь ДОХ-ын шалтгаантай байна.
"ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон Нийтийн Манлайллыг Дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.