Гэрэл зургийг MPA.mn

ОБЕГ-ын хоногийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. 

Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буга багийн “Төв”-ийн 1 дүгээр гудамжинд 11.30-ны өдрийн 04:30-05:00 цагийн орчимд гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Ж-ийн 6 ханатай гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:38 цагт Дөрвөлжин сумын Засаг даргын орлогч, аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Зүүн сэлбэ”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 12х8 метрийн хэмжээтэй агуулах, дотор нь хураалттай байсан цахилгаан дамжуулах кабель утас, бараа материал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодойн зуслан”-гийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э.Отгонбилэгийн 12х10 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар гудамжны байрны зоорийн давхарт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ны өдрийн 04:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн “Наалдан пад” гутал засварын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний 05:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 4 ажиллаж унтраасан. 

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

 Автозамын тээврийн осол: Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “Цагаан хаалга” гэдэг газар  2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Д нь “Сонато-6” загварын автоташин жолоодож яваад Булган аймгийн Бүрэгхангай сумаас, Орхон аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын “Приус-20” загварын автомашиныг мөргөсний улмаас иргэн  Н /59 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.     

Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Урд 61-ын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 29 км-т, сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн Приус-20 загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан. 

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дээд хярганы- Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 197 км, сумын төвөөс зүүн зүгт 16 км-т/ Суудлын автомашин эвдэрсэн тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Оргих багаас Тосонцэнгэл сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-ийн “Хайлүкс” загварын автомашин эвдэрсэн байсныг чирч Тосонцэнгэл сумын төвд авчирсан.     

#обег, #осол гэмтэл, #хоногийн мэдээ,