Арваннэгдүгээр сарын 30-ны шөнө Украины Аюулгүй байдлын алба (СБУ) Оросын цэргийн хангамжид ашигладаг Сибирийн төмөр замд тэсрэх бөмбөг дэлбэлсэн болохыг Украины эх сурвалж мэдээлжээ.
Тодруулбал, Монгол улстай хил залгаа Буриадын нутаг дэвсгэр дэх Северомуйскийн хонгилд ачааны галт тэрэг явж байх үед дөрвөн тэсрэх бөмбөг дэлбэлсэн болохыг эх сурвалж мэдээлсэн байна.
Дэлбэрэлт болсон газар нь Украинаас 4,000 гаруй километрийн зайд оршдог.
Оросын хэвлэлүүд тус бүсэд галт тэрэг шатсаныг хүлээн зөвшөөрсөн ч тэсрэх бодисын талаар огт дурдаагүй байна.
Оросын Мөрдөн байцаах хороо лхагва гарагийн шөнө хонгилд түлш тээвэрлэж явсан галт тэрэг шатсан, хүний амь нас эрсдээгүй, шалтгааныг тогтоохоор шалгалтын ажил явагдаж байна гэж мэдэгджээ.
Харин төмөр замын сүлжээг эзэмшиж, ажиллуулдаг “Оросын төмөр зам” төрийн өмчит компани дизель түлшний савнаас утаа гарч байгааг анзаарч галт тэргийг зогссон гэж мэдээлсэн байна.
Мөн ослын дараа төмөр замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилснөөр аяллын хугацаа бага зэрэг нэмэгдсэн ч тээвэрлэлт тасалдаагүй гэж цахим нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Северомуйскийн хонгил нь ойролцоогоор 15 километр урт бөгөөд Байгаль-Амурын төмөр замын гол шугамд багтдаг хамгийн урт хонгил аж.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сибирь, #УКраин, #Буриадын нутаг дэвсгэр, #Северомуйскийн хонгил,