Пүрэв гарагт хүнсний зориулалтаар нохой үржүүлж, өсгөдөг Өмнөд Солонгосын 200 орчим фермер нийслэл Сөүл дэх Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадна жагсаж, нохойн мах хориглох төлөвлөгөөгөө цуцлахыг засгийн газраас шаарджээ.

Ерөнхийлөгч Юн Сук Ёолын эрх баригч нам нохой тэжээх, үржүүлэх, худалдахыг хориглох, үйл ажиллагаагаа зогсоож буй бизнесүүдэд гурван жилийн хугацаанд санхүүгийн нөхөн олговор олгох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Олон жил үргэлжилсэн нохойн махны хэрэглээтэй холбоотой маргааныг таслан зогсоох цаг нь болсон гэж намын гишүүд үзэж байгаа ба сөрөг хүчин болон олон нийтийн зүгээс уг хуулийн төсөлд өргөн хүрээний дэмжлэг үзүүлж байгаа.

51 сая орчим хүн амтай Өмнөд Солонгост 6 сая гаруй өрх нохой тэжээдэг байна. Ерөнхийлөгч Юн болон түүний эхнэр Ким Кеон Хи нар тэтгэвэрт гарсан хөтөч нохой, аврагч нохой зэрэг зургаан нохойтой.

Өнгөрсөн жил Gallup Korea-аас явуулсан санал асуулгаар судалгаанд оролцогчдын бараг гуравны хоёр нь нохойн мах идэхийг эсэргүүцсэн байна. Мөн ердөө 8% нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд нохойн мах идсэн гэж хариулсан нь 2015 оны 27%-иас буурсан үзүүлэлт юм.

Пүрэв гарагийн жагсаалыг удирдсан Жү Ён Бонг улстөрчид үйлдвэрүүдийг хаах, эсвэл хүмүүсийн юу идэхийг шийдэх эрхгүй гэж үзэж байгаа аж.

“Мал аж ахуй эрхэлдэг уламжлалтай бүх улс орон хэзээ нэгэн цагт нохойн мах иддэг байсан, одоо ч иддэг улс орон байсаар байгаа учраас бид үүнийг бүдүүлэг зүйл гэдэгтэй санал нийлэхгүй байнагэж тэрээр хэлжээ. 

Фермерүүдийг хуулийн төслийн хэлэлцүүлэгт огт оролцуулаагүй бөгөөд амьжиргаагаа алдаж буй тэдний хувьд санхүүгийн нөхөн олговор хангалтгүй гэж Жу Ён Бонг хэлэв.

Жагсагчид ерөнхийлөгчийн тамгын газар руу ойртохыг оролдсон ч цагдаа нар хаалт босгож, ачааны машинтай жагсагчдыг ойролцоох гудамж руу нэвтрэхээс сэргийлж чадсан байна. Энэ үед эмх замбараагүй байдал үүсэж, цагдаа нар Жу Ён Бонг тэргүүтэй гурван жагсагчийг баривчилжээ.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #эсэргүүцлийн жагсаал, #нохойн махны хориг,