Түр гал зогсоох хэлэлцээрийн сүүлийн өдөр буюу лхагва гарагт Палестины Хамас бүлэглэл барьцааны 16 хүнийг Израилын албаныханд хүлээлгэн өгснийг Улаан загалмайн нийгэмлэг мэдэгджээ.
Харин Израилын тал 16 хүүхэд, 14 эмэгтэйг оролцуулаад нийт 30 палестиныг суллах болно гэж хэлэлцээрийн зуучлагч Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансари мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Газын босогчид түр гал зогсоох хэлэлцээрийн хугацаанд 70 гаруй Израилын иргэнийг сулласан. Мөн тусдаа хэлэлцээрийн дагуу олон тооны гадаадын иргэдийг чөлөөлжээ.
Израилын тал хариуд нь 180 палестин хоригдлыг сулласан бөгөөд тэд бүгд эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд байна.
Үндсэн хэлэлцээрийн дагуу түр гал зогсоох хугацаа даваа гарагт дуусах ёстой байсан ч талууд тохиролцсоноор хугацааг мягмар гарагаас эхлэн 48 цагаар сунгасан юм.
Түр эвлэрлийг дахин сунгах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх талаар талууд хэлэлцэж байгаа ч одоогоор тохиролцоонд хүрээгүй байна.
Баасан гарагт эхний хүмүүс суллагдсанаас хойш тэд хэвлэл мэдээллээс хол байсаар байна. Гэвч Газын зурвасаас суллагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэр бүлийнхэн Хамас бүлэглэлийн зодуур, заналхийллийн талаар хэвлэлд ярьж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #барьцааны хүмүүс, #Израил Хамасын мөргөлдөөн, #түр эвлэрлийн хугацаа,