Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хөдөлгөөнийг хянах зорилготой анхны тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн.

Тэгвэл, хиймэл дагуулаас авсан Цагаан ордон, Пентагон болон Норфолкын тэнгисийн цэргийн бааз дахь АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцнуудын зургийг тус улсын удирдагч Ким Жон Унд хүлээлгэн өгсөн болохыг “KCNA” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.

“KCNA”-ийн мэдээлснээр хиймэл дагуул Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон АНУ-ын цэргийн баазууд зэрэг гол зорилтот бүс нутгууд”-ын цуврал зургуудыг илгээсэн бөгөөд Ким АНУ-ын Номхон далайн баруун эргийн Гуам дахь Андерсений нисэх хүчний бааз, Норфолк, Ньюпорт дахь АНУ-ын усан онгоцны үйлдвэр, агаарын баазын хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудтай танилцсан байна.

Эдгээр зургуудын тусламжтайгаар Британид үйлдвэрлэсэн болон цөмийн хөдөлгүүртэй нийт дөрвөн нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн байршлыг тогтоосон болохыг “KCNA” мэдээлжээ.

Гэсэн ч Хойд Солонгос зургуудыг ил болгоогүй тул хиймэл дагуулын хүчин чадлыг баталгаажуулах боломжгүй гэж Сөүлийн албаныхан мэдэгдсэн байна.

АНУ болон Өмнөд Солонгос Умардыг хиймэл дагуул хөөргөснөөр баллистик пуужингийн технологи туршихыг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж буруушааж байгаа.

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос, #хиймэл дагуулаас авсан зураг,