Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2023.11.20-24) 33.839 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 1512 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 29, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 395, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 43, Өмчлөх эрхийн эсрэг 787, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 44, Хүрээлэн байгаа орчны эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 83, бусад 56 хэрэг байна.
Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 54, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 157, сураггүй алга болсон хүн 81, шүүхээс даалгасан хүн 142, зөрчил үйлдсэн 38 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 72 иргэнд 21.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 256 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
1. Иргэн Т нь 2023 оны есдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зуслангийн ойролцоо зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал арц түүж бэлтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1,
2. Иргэн И нь энэ оны есдүгээр сарын 29-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор 30 шуудай хохин арц тээвэрлэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1,
3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь химийн хорт болон аюултай бодис хадгалж үйл ажиллагаа явуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3,
4. Иргэн С, Б, А, Х, М, Э, Б зэрэг нэр бүхий 7 иргэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвд алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулахдаа Химийн хорт болон аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, ашигласан, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1,
5. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт С" ХХК нь үйлдвэрийн байрандаа химийн бодис хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэн “О” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “О”-д 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн “”Н” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “Г” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд залуу бөхчүүдийн барилдааны үеэр иргэн “М”-ийн биед халдаж, ёс зүй зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Э” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоог цагаан өнгийн цаасны наалддаг туузаар дарж, өөрчлөн, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх 50.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн “Н” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ерөнхий боловсролын сургуулийн “Kinder Police”-д үүрэг гүйцэтгэж байсан иргэнийг тээврийн хэрэгслийн урд зогсож хөдөлгөөн хаалаа гэх шалтгаанаар биед нь халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

#Цагдаагийн ерөнхий газар, #зөрчлийн хэрэг,